Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр/2022.07.07/ болж өндөрлөлөө.Урианхай сурын харваанд 21 аймаг, есөн дүүргээс 330 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор тэргүүлж, “Улсын мэргэн” цолны болзлыг хангасан байна.Харин Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл удаах байранд орсон байна. Тэгвэл гуравдугаар байранд Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр, дөрөвдүгээр байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав, тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга нар тус тус удаалав.Мөн Урианхай сурын харвааны тэргүүн байрыг “Toyota Aqua” маркийн автомашинаар байлсан юм. Энэ нь Монгол сур харвааны түүхэнд анх удаа холбооноос автомашин өгсөн тохиолдол аж.