Open iToim app
Эрх зүй | 1 мин уншина

Истанбул дахь Монголын хоёр дипломатч долоон удаагийн үйлдлээр 521 кг хар тамхи зөөвөрлөжээ

Истанбул дахь Монголын хоёр дипломатч долоон удаагийн үйлдлээр 521 кг хар тамхи зөөвөрлөжээ
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 13
Манай улсын хоёр дипломатч тавдугаар сарын 3-нд машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан.
Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг болон жолооч Эрдэнэбилэг нар Чех-Германы хилийн ойролцоо явж байхад нь замын цагдаа нар зогсоон, шалгаж хар тамхийг илрүүлсэн байдаг. 
Тус хэрэгтэй холбогдуулан өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд 1992 оноос хойш гадаад улсад Монгол Улсын төлөөлдөг дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өгсөн. Байнгын хорооны хуралдаанд мэдээллийг хаалттай сонсож, байнгын хорооноос тогтоол гаргах болсон билээ. Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хуралдааны дараа Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар анх удаа хар тамхи зөөвөрлөөгүй гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар долоон удаагийн үйлдлээр нийт 521 кг хар тамхи зөөвөрлөн ХБНГУ-ын хилээр оруулсан гэсэн мэдүүлэг өгчээ.
Үүнээс гадна ОХУ-ын Эрхүү хот дахь Монголын Консулын газрын ажилтан М өнгөрсөн өвөл их хэмжээний хар тамхи ХБНГУ руу тээвэрлэж яваад баригдсан талаар өчигдрийн байнгын хорооны хуралдаанд яригдсан гэсэн мэдээлэл байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн