Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Ж.Сүхбаатар: Дугаарын хязгаарлалт хийхгүй

Ж.Сүхбаатар: Дугаарын хязгаарлалт хийхгүй
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 21
Түгжрэл дорвитой буурахгүй байгаад Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах мэдээллийг өглөө.  
-Түгжрэлийг богино хугацаанд арилгачихдаг байсан бол намайг сайд болохоос өмнө ч арилгачихна шүү дээ. Бид дугаарын хязгаарлалтаас өөр арга зам олоогүй байна. Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж бий. Даатгалдаа хамрагдаагүй, зөрчил гаргадаг машинуудыг зогсоож болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх механизм байхгүй. Үүнийг бий болгох тал дээр ажиллаж байна. 
-Хөдөлмөрийн хуулийн дагуу байгууллагууд хүүхдээ хүргэж өгдөг ажилтандаа цагийн уян хатан байдлыг санал болгох хэрэгтэй. 
-Байгууллагууд зогсоолын асуудалд зохицуулалт хийх шаардлагатай. Энэ талаар би сайдын хувьд зөвлөмж гаргаж, байгууллагууд руу явуулна.  
-Дугаарын хязгаарлалтын үргэлжлүүлэхгүй гэдэг байр сууриндаа хэвээр байгаа, үргэлжлүүлэхгүй.  
-Богино хугацаанд түгжрэлийг бууруулъя гэвэл захиргааны зохицуулалтыг л хийж таарна.
-161 уулзвар дээр хянах төхөөрөмж суурилуулсан. Удахгүй систем ажиллаж эхэлнэ. Түгжрэл 20 хувиар буурна гэж тооцоолж байна. 
-BRT буюу тусгай замын автобус явуулна. Дүүжин тээврийн нэгдүгээр шугамыг ажиллагаанд оруулна. LRT-ийг нийслэл өөрийн боломжоор урагшлуулах ёстой. 
-Түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг боловсруулж өргөн барина. Хуулийн төслөөр хуучин машин оруулж ирж болох эсэх, зогсоолын асуудал, тансаг хэрэглээний татвар зэргийг оруулж ирнэ.  
-500 автобус оруулж ирэх ажлыг богино хугацаанд зохион байгуулна. Ирэх оны өвлөөс өмнө нийтийн тээврийн үйл ажиллагааг тогтворжуулна.
-Захиргааны арга хэмжээ авахгүй байя гэвэл иргэд өөрсдөө хичээх хэрэгтэй. Олуулаа нэг машинд суух, алхах, автобусанд суух зэргээр. Бидний бодит байдал л энэ шүү дээ. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн