Хонг Конгийн энгийн нэгэн дунд сургуулийн сурагч Хиллари, стартапаа эхлүүлээд ердөө гурван жилийг үдэж байгаа ч аль хэдийнэ хамгийн залуу ч шилдэг шинийг санаачлагчдын тоонд багтаад байгаа аж. Гадаад хэлний хичээлдээ сонирхолтой хүүхэд байснаас олон улсын хүүхдүүд хоорондоо харилцан, гадаад хэл суралцах боломжтой харилцааны аппликейшн бүтээх санаагаа гаргажээ. Түүний стартап гарсан даруйдаа буюу 2015 онд Азийн шинэ санаа бий болгогчдын хүрээлэнгээс шилдгийн шилдгээр шалгарчээ. Хиллари компаниа ээжийнхээ тусламжтайгаар байгуулсан бөгөөд энэ оны байдлаар түүний хөрөнгө 1.1 сая хонгконг доллараар үнэлэгдэж буй аж.
Түүний бүтээсэн "Minor Mynas" аппликейшн хүүхдүүдэд сэтгэц, эрүүл мэндэд ямар нэг хор хөнөөлгүйгээр, амьдрах орчин нь англи хэлний мэдлэг олгох зорилготой юм. Хиллари өөрийн бизнесийн тухай “Насанд хүрэгчид нийгмийн сүлжээний бүхий л аппликейшн, платформыг ашигладаг. Харин хүүхдүүдийн хувьд зөвхөн хичээл сургууль, сурах бичиг, эвсэл элдэв аллага хүчирхийлэлтэй видео тоглоомуудыг л хэрэглэдэг. Бидэнд ч гэсэн өөрсдийн нийгмийн, хэрэгцээгээ хангаж, эрүүл, хэрэгцээтэй харилцаанд оролцдог байх эрх бий. Үүний тулд л энэ бүхнийг хийсэн.” хэмээн өгүүлжээ. Мөн ирээдүйн зорилгынх нь тухай асуухад “Миний бүтээлийг ашиглан дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд хоорондоо холбогдож, харилцаж байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйд соёлын сөрөг ойлголт, сөрөг сэтгэлгээ, арьс өнгөний ялгаварлалт зэргийг үгүй хийхэд тодорхой нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байна. Тэр тал дээр ч илүү төвлөрч ажиллаж байгаа гэж хариулжээ.
Эх сурвалж: ВВС, hk.asiatatler.com