“Улаанбаатар эдийн засаг форум”-ын үеэр хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэн гаргалаа.
1. “Helen” гар аргаар хийсэн гоо сайхны компаний бүтээгдэхүүн
Эсгийгээр ширсэн, дотроо хоёр дахин хатуужсан саван. Биеийн болон нүүрний саван үйлдвэрлэдэг. Энэхүү саван нь халуун усанд хийхээр хоёр дахин томроод биеэ угааж болно гэсэн үг. Голлох бүтээгдэхүүн нь хонины сүүлний тос. Лаврын навчны үнэртэй. Шавартай, зөгийн балтай гэх мэт олон олон төрлүүдтэй гарч байна. Мянгат гэх саван бий. 0-4 насны хүүхдүүдэд зориулсан ямар нэгэн харшил өгөхгүй. Эсгий хатуужилтай усыг зөөлрүүлдэг онцлогтой. Тийм болохоор нярай хүүхдийн биеийг угаахад тохирно. Ямар нэгэн харшил өгөхгүй. Бүгд органик байгалийн гаралтай. Энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Хээлэн Мэйд” ХХК нь 2017 онд байгуулж, 2018 оны зургадугаар сараас цэвэр байгалийн гаралтай түүхий эд болох монгол хонины сүүлний тос, зөгийн лав, чацарганы тос, нохойн хошуун тос зэргийг ашиглан гар аргаар хийсэн “Helen” нэрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргасан. Одоогоор таван төрлийн 20 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Та тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл ‘Helen’ нэрийн дэлгүүр, “Натур Аутлет”, “Биоамьдрал”, “Creative gallery”, www.ardshop.mn , www.songo.mn зэрэг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. 
Ногоон байгууламжийг цогцлоосон шилэн хорго
Энэхүү амьд организмаар дүүрэн шилэн хорго нь яг л цэцэг шиг орчны бохирдлыг шүүж, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн ажлын ширээн дээр байхад туйлын гоёмсог орчныг бүрдүүлнэ. Нэг бүрийнх нь үнэ 35000 төгрөг. Хамгийн дээд талдаа зургаан сар амьдрах чадвартай.
“Бөбүнэ трэд” ааруулан чихэр
Энэхүү бүтээгдэхүүн нь “Шарк танк” нэвтрүүлгээс хөрөнгө оруулалтаа босгон, зах зээлд нэвтрээд удаагүй байна.Найрлагад нь байгалийн зэрлэг жимс, нэрс, аньс, чацаргана, аарц, зөгийн бал зэрэг орсон. Мөн ямар ч сахарын агууламжгүй гэдгээрээ онцлогтой. Тухайн бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88810036 утсаар лавлаарай.