Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт орчин үеийн тоног төхөөрөмжтэй хүүхдийн  тасаг нээгдлээ

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт орчин үеийн тоног төхөөрөмжтэй хүүхдийн  тасаг нээгдлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 24
Ханиад томууны өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа. Энэ ачааллыг бага ч гэсэн хөнгөлөх, 30 ортой хүүхдийн тасаг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр нээгдлээ.
Тус хүүхдийн тасгийг  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хануул дүүрэг, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Солонгос улсын Гүүд Нэйборс ТББ хамтран шинээр ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө. 
undefined
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт төр засгаас онцгойлон анхаарч байгаагийн нэг илрэл нь Улаанбаатар хотод өнгөрсөн жил хүүхдийн ор 976 байсан бол энэ жил 1033 болон өссөн байгаа. хүн амын тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулаад хүүхдийн тоо болон зонхилох өвчинтэй уялдуулаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид 2020 онд Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд 200 ортой томоохон эмнэлгүүдийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөж байгаа. Гэвч улиралд бүр тохиолддог томуу, томуу төст өвчний үед хүүхдийн ор бидэнд маш их шаардлагатай байдаг. Энэ үед Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүрэг, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Солонгос улсын Гүүд Нэйрборс ТТБ хамтран Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 30 ортой хүүхдийн тасгийг хүлээлгэн өглөө. Ингэснээрээ хүүхдийн ор дутагдах, ачааллыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа. Өнөөдөр томуу, томуу төст өвчний өвчлөл ихтэй энэ үеүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаа алдахгүй өгдөг байх тал дээр бид үе шаттай ажлуудыг хийж байна. Хэдийгээр үе шаттай ажлуудаа хийж байгаа ч бусдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа. Тийм учраас Солонгос улсын Гүүд Нэйброс ТББ байгууллага Хан-Уул дүүрэгт 30 ортой хүүхдийн тасгийг нээж өглөө. Мөн тоног төхөөрөмж, тавилгын асуудлыг Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын дэргэдэх Эрүүл Мэндийн салбар шийдэж өгсөнд нь баяртай байна” гэлээ.
Нээлтийн үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, тахианы шахуурга, судас илрүүлэгч, даралтын аппарат  гэх мэт тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 0-16 насны 60 мянга гаруй хүүхдүүдэд хүрч үйлчилдэг учир ачаалал ихтэй байдаг юм.Тэгвэл энэхүү 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад оруулснаар тус эмнэлгийн ачаалал 40 хувиар буурч байгааг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст онцоллоо.
undefined
Тэрээр хэлэхдээ “Манай дүүрэг нь сүүлийн үед маш хурдтайгаар өргөжин тэлж байна. Тэр ч утгаараа хүүхдийн тоо нэмэгдэх болсон. Ийм учраас Хан-Уул дүүргийн эмнэлэг тэр дундаа хүүхдийн тасаг, орны хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай байсан. Тийм учраас бид Солонгос улсын Гүүд Нэйброс ТББ хандан мөрөөдөл нэртэй төсөл бичиж хүргүүлснээр өнөөдөр ийм үр дүнд хүрлээ. Энэ тасаг ашиглалтад орсноор одоо ашиглагдаж байгаа хүүхдийн орны хүрэлцээг 40 хувиар нэмэгдүүлж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлэгт чиглэсэн олон шатлалын арга хэмжээг авч байгаа. Үүний нэг жишээ сая арваннэгдүгээр сард ашиглалтад орсон 40 ортой Биокамбинетын хүүхдийн эмнэлгийг хүлээн авсан. Ингээд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ямар ч бэрхшээлгүй болж байгаа юм. Энэ нь зөвхөн хүүхдийн ачаалал, орны тоо гэдэг асуудал биш юм. Энд бид нар эх хүүхдийн эрүүл мэндийн төвд үзүүлдэг байсан зарим үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг дүүрэг рүү авчрах, төвлөрлийг сааруулахад нөлөөлж байгаа юм” гэв.    
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн