Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Аз жаргалыг та өөрөө ингэж бүтээнэ

Нийтэлсэн 2019 оны 8 сарын 27
undefined
Ихэнх хүмүүс аз жаргалыг ямар нэг эд хөрөнгө, албан тушаал, нэр төр, асуудалгүй амьдралаас мэдэрнэ гэж үздэг билээ. Тиймээс энэ асуудлаа шийдэж байгаад амарна, тэр хүнтэй амьдарвал сайн сайхан амьдарна, тэрнээс салбал тайван болно гэж бодож бас ярьдаг.
Аз жаргал гэдэг бол хүрэх ёстой цэг биш бөгөөд өдөр бүр ямар нэгэн зүйлээс өөрөө ухамсарлан, өөрийгөө чиглүүлэн байж мэдрэх дотоод хүч чадал юм.
Аз жаргалыг бусдаас, эд зүйлээс хайж гансран суухын оронд өөрөө өөрөөсөө олж чаддаг байх нь чухал юм.
Үүний тулд...
Танд зорилго, мөрөөдөл байх...
Зорилгогүй амьдрал бол гансрал билээ. Энэ хорвоод, өөрийн амьдралдаа, бусдад жижиг гэлтгүй ямар нэгэн зүйлээр туслах, эсвэл нийгэмдээ орчиндоо эерэг байх гэсэн хүсэл мөрөөдөл, туйлын зорилготой байгаарай. Энэхүү зорилго нь таныг хөглөж, өдөр бүр түүндээ хүрэх нэг алхам болж танд аз жаргалыг мэдрүүлнэ. Зорилго, хүсэл мөрөөдөлтэй танд амьдралын хором мөч бүр үнэтэй байх тул та өдөр тутмыг нэгэн хэвийн байдлаар урсган өнгөрөөх дэндүү хайран биш гэж үү?
Тиймээс өдрөөс өдрийн хооронд аргацааж өнгөрөөхийн оронд өөртөө зорилго тавьж, мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдлийнхөө төлөө явахад өдөр бүр шинэлэг, утга учиртай өнгөрдөг.
Өөрийгөө хайрлах...
Өөрийгөө хайрладаггүй, өөртөө цаг гаргаж чадахгүй, ажилдаа хамаг цагаа зарцуулдаг бол та аз жаргалыг бараг л мэдрэхгүй. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсэд цаг зав, мөнгө, сэтгэлээ зориулж зарцуулаарай. Завгүй амьдралаасаа түр ч болов завсарлага аваад өөрийн хувийн хөгжил, сэтгэл санааны өөдрөг байдлаа нэмэгдүүлэх, хайртай хүмүүстэйгээ хамт байж, өөрийн дуртай зүйлсээ хийгээрэй. Амьдралын чимэг болдог өөрийгөө хайрлах зүйлээс та татгалзаж, хэзээ нэг өдөр гэж хойшлуулах тусам өөрийнхөө аз жаргал, сэтгэл ханамжаас хумслаад аз жаргал өөрөө тань дээр ирэхгүй.
Аз маргааш биш яг одоо таны дэргэд, таны гарт байдаг юм шүү.
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх...
Хүн өөрийгөө бусадтай байнга харьцуулж голдох нь сэтгэл санааг үргэлж унагаж, доош нь татаж байдаг. Үргэлж өөрийгөө харьцуулдаг хүнтэйгээ адил байх гэж цаг хугацаа, мөнгө, сэтгэл санаагаа алдаж эхэлдэг. Сэтгэл зүйн хувьд ч тайван байж чадахгүй үргэлж стресстэж, тавгүй явдаг билээ. Хүн бүр өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй билээ. Та заавал хэн нэгэнтэй адилхан байх албагүй. Харин өөрийнхөө бусдаас өөр онцгой чанарыг мэдэж, түүнийгээ хайрлаарай. Зарим хүн нийгмийн тогтсон ойлголт, шаардлагуудад заавал нийцэх гэж өөрийгөө бүү зовоодог.
Бусдын сөрөг үзэл бодол, шүүмжлэл танд хүндээр тусч таныг эмзэглүүлээд байдаг бол бусдад биш өөртөө төвлөрөөрэй, өөртэйгөө ажиллаарай. Учир нь та энэ дэлхийд цор ганц, бас дахин давтагдашгүй хувь хүн билээ.
Өөртөө болон бусдад хариуцлага хүлээх...
Хүн буруугаа бусдаас хайдаг. Ямар нэг асуудал тулгарахад юуны өмнө хэнээс тусламж авахаасаа өмнө би өөрөө үүнийг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? гэж асуугаарай. Ямар нэг зүйл буруугаар эргэхэд хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрөөсөө эхэлж алдааг хайж олох үед та илүү тайван байж чадна. Бусдыг буруутгаж гомдоллодог хүн ер нь л жаргалтай, тайван байж чаддаггүй. Харин өөрийн нөлөөлж чадахгүй, хүч хүрэхгүй зүйлсийг зөнгөөр нь орхи.
Нөлөөлж чадах зүйлсдээ хариуцлагатайгаар шийдэл, гарц олдог хүнд асуудал бэрхшээлийг давах улам л амархан болдог тул хэнээс ч шалтгаалахгүйгээр өөрөө өөрийнхөө ар тал байж чадна гэдгээ мэдрэх нь хамгийн хүчирхэг, хамгийн их аз жаргал билээ.
Бусдыг хайрлаж, хүндэл...
Аз жаргалыг зөвхөн өөртөө бус хүн бүрт хүсдэг хүн үг үйлдлээрээ бусдад эерэг нөлөөллийг бий болгохыг хичээдэг, тусламж хэрэгтэй хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусалж дэмжиж, бусдын өмнөөс аз жаргалтай байж чаддаг. Эхэлж өөрөө хүндлээд дараа нь хүндлэлийг авах нь зөв биз дээ? Өчүүхэн жоохон тусаа бусдад буй гайхуул. Зүгээр л та өөртөө л баяр бахдалыг мэдэр. Бас бусдын талаар битгий муу юм бод.
Та сэтгэлдээ гомдол үзэн ядалт, атаархал гэх мэт сөрөг мэдрэмжүүдийг хураагаад суулгүй бусдыг чин сэтгэлээсээ уучилж өршөөгөөрэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн