Open iToim app
Бусад | 2 мин уншина

Зөвлөмж: Ой тогтоолтыг сайжруулах ДОЛООН арга

Зөвлөмж: Ой тогтоолтыг сайжруулах ДОЛООН арга
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 8
1. Шинэ зүйл суралцахаа бүү зогсоо
Хэдийгээр ажил, сургуульдаа түүртсэн ч  шинээр гадаад үг цээжлэх, амархан тэгшитгэл бодох зэргээ бүү зогсоогоорой. Тархинд тань тогтмол шинэ мэдээлэл очдог байх нь ой тогтоолтыг нэг хэмжээнд барихад тусална. Өдөртөө дор хаяж таван гадаад үг цээжилж хэвшээрэй.
2. Дасгал хөдөлгөөн хий
Биеийн хүчний дасгал нь зөвхөн булчинд биш тархинд ч үр өгөөжтэй ажээ. Ажлынхаа хажуугаар тавхан минутын дасгал хийх нь тархийг дахин ачаалж, сэргэг байхад тусална.
3. Нойр сайн ав
Судалгаагаар хүнийг нойрсох үед өдөр сурсан, таньж мэдсэн зүйлсийг тархи нэгтгэх үйл явц өрнөж байдаг бөгөөд энэ нь урт хугацааны ой тогтоолтод чухал нөлөө үзүүлдэг аж.  Тиймээс ой тогтоолтоо сайжруулахыг хүсэж байвал тогтмол цагт унтаж, босож дадах хэрэгтэй.
4. Анхааралтай бай
Анхаарлаа бүрэн төвлөрүүлж, байж таны тархинд тухайн үед авч буй мэдээлэл чухал гэсэн дохио очих болно.  Сурсан, сонссон зүйлээ огт санахгүй байвал таны анхаарал сулын шинж болой. Хэрвээ анхаарал тань амархан сарнидаг бол заавал мэдэх ёстой чухал мэдлэг, мэдээллээ авахдаа аль болох чимээгүй газрыг сонгоорой.
5. Мэдээллийг аль болох олон төрлийн хүртэхүйгээр ав
Мэдлэгээ зөвхөн сонсож эвсэл уншиж биш үнэрлэж, өнгийг тодорхойлж, амт, бүтцийг нь төлөөсөн хүлээж авч хэвшээрэй.  Эдгээр физик үйлдлүүд нь тухайн мэдээллийг тархинд орших хугацааг нэмэгдүүлэх болно.
6. Түвэгтэй асуудлын зөвхөн голыг нь анхаар
Нарийн түвэгтэй шинжлэх ухааны онол, улс төрийн шийдвэр бодлого зэргийг бүрэн эхээр нь цээжлэх гэж оролдолгүй зөвхөн хамгийн гол хэсэгт анхаарлаа хандуулж, ойлгож авахыг хичээ.
7.  Зөв хоолло
Ой тогтоол сайжруулдаг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг. Үүнд омега-3 агуулсан  хүнс тархины эрүүл мэндэд онцгой ач тустай нь батлагдсан. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь   омега-3 р хамгийн баялаг.  Хэрвээ та далайн гаралтай бүтээгдэхүүнд дургүй бол олив,  бүх төрлийн самар,  бууцай, броккли, гахайн мах зэрэг  ч омега-3 р баялаг аж. Мөн жимс, жимсгэнэ хэрэглэх нь тархины эд эсийг гэмтэхээс сэргийлдэг. Ногоон цай ч мөн ой тогтоолтод тустай бөгөөд цайнд агуулагдах антиоксидант нь тархины хөгшрөлтийг удаашруулж,  санах ойг нэмэгдүүлдэг ач тустай. 
Эх сурвалж: Brainwaves
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн