Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

А.Амбасэлмаа: Сиатл-Улаанбаатар онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: Сиатл-Улаанбаатар онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрлээ
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 4
ЭМЯ-аас 'COVID-19' цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвараар дэлхий дахинд 26  сая хүн өвчилж, 18 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 872 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 279 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн байна.
Тайланд улсад 100 гаруй хоног халдвар бүртгэгдээгүй. Гэтэл өчигдөр хорих ангид 37 настай эрэгтэй хүнд коронавирус илэрсэн байна. Тус өвчтөнд гадаадад аялсан, халдвар авсан хүнтэй хавьтал болоогүй гэсэн өгүүлэмжтэй байгаа юм. Үүнийг сайтар судлах шаардлагатайг эрдэмтэд санууллаа.
Мөн Чикагогийн их сургуулийн эрдэмтэд витамин Б дутагдах нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгааны дүнг баталсан байна. Б витамин нь дархлааг дэмжиж, дархлааны эсийн үйл ажиллагааг дэмждэг учир бүх хүн Б витамины дутагдлаас сэргийлэх хэрэгтэйг санууллаа.
Манай улсад тусгаарлан ажиглах байранд 217 хүн шинээр орж, 12 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Одоогоор 3896 хүн ажиглалтад байна. Эдгээрт 31 их эмч, 85 резидент эмч, 56 төрийн албан хаагч тусламж үзүүлж байна.
undefined
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Есдүгээр сарын 3-ны өдөр улсын хэмжээний дөрвөн лабораторид 537 хүнд шинжилгээ хийхэд 533 хүнд коронавирус илрээгүй. Харин дөрвөн хүний шинжилгээнд илэрлээ. Энэ нь есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар онгоцоор ирсэн 83 настай эмэгтэй, 63 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй гэсэн дөрвөн хүн юм. Бусад шинжилгээг задалж хэлбэл:
Есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ
Наймдугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ
ХӨСҮТ-д тусгаарлагдсан  таван хүний давтан
Сувилалд тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ
Тусгаарлан ажиглах байранд байгаа 29 хүний давтан
Тандалтын журмаар авсан таван хүний шинжилгээ            
Өмнөговь аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ
Дорнод аймагт тусгаарлагдсан  47 хүний давтан шинжилгээ
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй байна.
Монгол Улсад нийт зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 310, үүнээс эдгэрсэн 296 буюу 95.4 хувь нь эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 16 хүн, гэрийн ажиглалтад 25 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 255 хүн байна. Халдвартын эмнэлэгт өнөөдөр 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн