Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Нийслэлийн таван байршилд цахилгаан машин түргэн цэнэглэдэг болжээ

Нийслэлийн таван байршилд цахилгаан машин түргэн цэнэглэдэг болжээ
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 2
Цахилгаан автомашин монголчуудын хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа бөгөөд 2019 оны судалгаагаар нийслэл хотод 200 гаруй машин бүртгэлтэй байгаа тооцоо гарчээ. Өмнө нь цахилгаан автомашиныг цэнэглэхэд 4-5 цаг зарцуулдаг байсан бол одоо 30-40 минутын дотор бүрэн цэнэглэдэг болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын таван байршилд цахилгаан автомашин түргэн цэнэглэдэг болсон байна. 
Энэ талаар Глобал Моторс ХХК-ийн гадаад харилцааны менежер А.Сүхболдоос  тодруулахад “Цахилгаан машины цэнэглэгчийг 2018 оны гуравдугаар сараас эхлэн туршилтын журмаар нийслэл хотод 20кВт цахилгаан цэнэглэгчийг байршуулан ажиллаж эхэлсэн.  Үүний дараахан хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу дахин дөрвөн ширхэг 60 квт станцыг оруулж ирэн таван байршилд ажиллуулж эхэллээ. Энэ түргэн цэнэглэгчийн тусламжтай өмнө 4-6 цаг цэнэглэдэг байсан автомашинаа 30-40 минутад л бүрэн цэнэглэх боломжтой болсон. 
Үнэ тарифын хувьд квт-ийн үнэ нь 250 төгрөг бөгөөд бүрэн цэнэглэхэд 3000 төгрөг болно. Бүрэн цэнэглэсэн автомашин баттерейнээс хамааран 60-80 км, хэрэв сүүлийн үеийн цахилгаан автомашин бол 100 орчим км явах боломжтой. Манай байршил бүрд хоногт 10 машин цэнэглүүлж байна. Яваандаа түргэн цэнэглэгчийнхээ тоог ихэсгэж, аль болох олон байршилд байрлуулах зорилготой байна” гэлээ.
Цэнэглэгчний байршлууд:
1. Глобал Олон улсын сургуулийн хашаа -  20kW болон 7kW цэнэглэгчүүд
2. Хан-Уул Имарт B1 давхарт 60kW цэнэглэгч
3. Замын цагдаагын баруун талд, Toyota Таван богдын хашаа - 60kW цэнэглэгч
4. Талбайн зүүн талд, Галерей Улаанбаатар төвийн хашаа - 60KW цэнэглэгч
5. Хороолол Өргөөгөөс урагшаа уруудах замд Smart худалдааны төвийн автозогсоолын гадна талд - 60kW цэнэглэгч
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн