Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Яг одоо материалаа илгээх боломжтой томоохон 10 тэтгэлэгт хөтөлбөр

Яг одоо материалаа илгээх боломжтой томоохон 10 тэтгэлэгт хөтөлбөр
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 2
НЭГ: АНГЛИЙН БРИСТОЛИЙН ИХ СУРГУУЛЬ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
“Английн Бристолийн их сургууль” нь дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгд тооцогддог билээ. Тус сургуулиас олон улсын суралцагчдад зориулж 500,000£ тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Бакалавр болон түүнээс дээш зэргээр, 26 төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийг танд санал болгож байна.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийг 25% - 100% хүртэл чөлөөлнө.
Зорилтот бүлэг: Олон улсын сурагчид ( Жич: Үүнд Монгол багтсан болно )
Тавигдах шаардлага:
-Өмнө Их Британид суралцаж байгаагүй, өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх ёстой. 
-Зөвхөн гадаадын оюутнууд л тэтгэлэгт хамрагдах боломжтой
-Энэ сургуулийн Бакалаврын хөтөлбөрт эчнээгээр хамрагдах ёстой бөгөөд 2018 оны 9 сард сургалт эхэлнэ.
-Бүрэн дунд боловсрол эзэмшсэн
-Англи хэлний мэдлэгтэй байх ёстой. (  IELTS 5.5-7.5 )
Бүртгэл: Бүртгүүлэгчийн анкетыг partnerships@bristol.ac.uk хаяг руу илгээх бөгөөд. Бүртгэлийн явц 2 үе шаттай явагдана.
Эхний үе 2018 оны 3 сарын 23 хүртэл үргэлжлэх  бол II үе 6 дугаар сарын 29-ийг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.bristol.ac.uk/fees-funding/awards/think-big-undergraduate/ http://www.bristol.ac.uk/fees-funding/awards/think-big-postgraduate/
ХОЁР: ШВЕДИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Монгол Улс дахь Шведийн Элчин сайдын яамаар дамжуулан хамрагддаг тус улсын Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим аялал жуулчлалын зардал, даатгалын төлбөр багтдаг. Энэ оны тавдугаар сарын 1 хүртэл өргөдөл хүлээн авна.
Тавигдах шаардлага:
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх
-16-64 хүртэлх насны иргэн байх
-Сүүлийн 1 жил Швед улсад суурьшаагүй байх
Хэрэв сонирхож байгаа бол өнөөдрөөс эхлэн их дээд сургуулиудын талаар судалж, хүссэн сургуульдаа өргөдөл илгээж үзээрэй.  Учир нь, тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл авах хугацаа хоёрдугаар сарын 09-нд /2018.02-09/ дуусгавар болно. Тиймээс та бүхэн тэтгэлэгт хөтөлбөр, болон судлах мэргэжлийнхээ талаарх мэдээллийг https://si.se/en/apply/scholarships/ сайтаас аваарай. Гол нь та энэ оны өргөдлөө хоёрдугаар сарын 05-наас өмнө https://www.facebook.com/swedishinstitutescholarships/ хуудсаар холбогдож илгээнэ гэдгийг санаарай.
2018 онд Шведийн боловсролын институтээс 150 гаруй улсын иргэдэд зориулсан 450 орчим тэтгэлгийг олгох  аж. Тэтгэлэгт хамрагдах боломжтой орны иргэншилд Монгол Улс багтсан билээ.
ГУРАВ: KOICA-ГИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
2018 оны KOICA-гийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр(2018 KOICA Scholarship Program)  энэ гуравдугаар сарын 2 хүртэл бүртгэж байгаа юм. KOICA-гийн магистрын хөтөлбөр нь богино хугацаанд төрийн албан хаагчдыг чадавхжуулж, магистрын зэрэг олгох сургалт бөгөөд англи хэлээр явагддаг.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр бүтэн, сарын хэрэглээний зардал
Тавигдах шаардлага:
-Монгол Улсын иргэн бөгөөд төрийн албанд ажилладаг байх
-Сангийн яам болон харьяа байгууллагаас нэр дэвшигдсэн байх
-Бакалаврын зэрэг эзэмшсэн байх
-БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх
Дэлгэрэнгүй мэдээллийг КОICA-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Ж.Мөнхзул, 7011-0560 болон https://goo.gl/GoMG9Y
ДӨРӨВ:ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэл явагдана. 
Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн www.turkiyeburslari.gov.tr  цахим хуудсаар хийх ба тус цахим хуудаснаас бүртгүүлэх заавар болон шаардагдах бичиг баримтын талаарх мэдээллийг авах боломжтой. 
ТАВ: УНГАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд  200 хүртэлх Монгол иргэнийг суралцуулах сонгон шалгаруулалт  зарлагдсан юм. Өргөдөл гаргагч нь 2018 оны нэгдүгээр сараас хоёрдугаар дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны цахим хуудсаар (www.stipendiumhungaricum.hu  ) бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлэх юм. Тэтгэлгийн хэмжээн хувьд амьжиргаанд зардал болон сургалтын төлбөр багтсан байна Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 14.00-17.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлах боломжтой.
ЗУРГАА: КАНАДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Канадын магистр, докторын бүрэн санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөр өнгөрсөн сард зарлагдсан бөгөөд энэ сарын 15 хүртэл материал хүлээн  авна. Тус тэтгэлэг нь Канадын Альберта их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр ба олон улсын оюутнуудад намар өвлийн магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Тэтгэлгийн хэмжээ:
Олон улсын Бакалавр, Магистрын оюутнуудад 18 төлбөрийн нэгжийн индексийн (эсвэл түүнтэй тэнцэх) курс, намар өвлийн судалгааны ажлын курс, докторын хөтөлбөрт элсэх өдрөөр тогтоосон хөтөлбөр гэх мэт өөр өөр төлбөртэй хөтөлбөрүүдэд жил бүр 35.000 ам.долларын тэтгэлэг олгодог байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://itoim.mn/article/BfFx3/11735 холбоосоор аваарай.
ДОЛОО: 2019-2021 ОНЫ FULBRIGHT-ЫН  ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
АНУ-ын Элчин сайдын яам нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй 2019-2021 оны Фулбрайтын Оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч байна. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой бөгөөд магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Хөтөлбөрийн зарлалтай https://mn.usembassy.gov/2019-fulbright-dos -аас танилцана уу.
НАЙМ: АВСТРАЛИД ДОКТОРТ СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ИНЖЕНЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ
Докторантурын хөтөлбөрт олгодог уг тэтгэлэг нь Воллонгонг /Wollongong/ их сургуулийн дэргэдэх Австралийн эрдэм шинжилгээний зөвлөлийн программ хангамжийн болон машин, техникийн инженерүүдэд зориулагдсан юм. Өргөдөл авах сүүлийн хугацаа энэ сарын 15-нд дуусна.
Тэтгэлгийн хэмжээ: Докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсад гурван жил суралцах бөгөөд жил бүр 27.082 австрали долларын тэтгэлэг авна. Мөн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба ямар нэгэн татвар төлөхгүй.
Тэтгэлгийн шаардлага: Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.uow.edu.au/content/groups/public/@web/@raid/documents/doc/uow242565.pdf - авна уу.
ЕС: БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
БНСУ-н Засгийн газрын тэтгэлэг нь ирээдүйн Олон Улсын манлайлагчдыг дэмжих болон гадаад оюутанд БНСУ-н их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах зорилготой.
Тэтгэлгийн хэмжээ:
-Онгоцны тасалбар
-Сар бүрийн тэтгэмж: Сар бүр 900’000 вон
-Судалгааны тэтгэмж: Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухааны салбарын оюутнуудад 210’000 вон, байгаль орчин болон механикийн шинжлэх ухааны салбарын оюутнуудад 240’000 воны тэтгэлэг (Зөвхөн магистр болон докторын хөтөлбөрийн оюутнуудад)
-Суурьших тэтгэмж: 200’000 вон
-Хэлний сургалтын төлбөр: Бүрэн хамрагдсан
-Сургалтын төлбөр: Элсэлтийн бүх төлбөрийг хүлээн авагч байгууллагаас (их сургууль) бүрэн чөлөөлнө. Сургалтын төлбөрийг тухайн их сургууль болон Олон Улсын Боловсролын байгууллагаас хариуцдаг.
-Төгсөлтийн дипломын ажлыг хэвлүүлэх зардал: Хэвлүүлэлтийн бодит өртөг дээр тулгуурлан 500’000-800’000 воны нөхөн олговор олгоно (Зөвхөн магистр болон докторын хөтөлбөрийн оюутнуудад)
-Эрүүл мэндийн даатгал: сард 20’000 вон (хүний тоо хязгаартай)
-Солонгос хэлний ур чадварын тэтгэлэг: TOPIK-ийн 5 эсвэл 6-р түвшний мэдлэгтэй бол сард 100’000 воны тэтгэлэг
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.studyinkorea.go.kr/en/main.do
АРАВ: ХЯТАДЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГ
Хятадын Их Сургуулийн Магистрын зэргийн тэтгэлэгт хөтөлбөр нь Хятадын засгийн газраас ивээн тэтгэгддэг. Энэ нь БНХАУ-ын их дээд сургуулиуд болон тодорхой мужууд дахь зарим мужийн боловсролын байгууллагуудад бүрэн тэтгэлэг олгодог тодорхой мужууд эсвэл бие даасан бүс нутгууд Хятадад дээд боловсрол эзэмшсэн олон улсын оюутнуудыг элсүүлдэг. Тэтгэлгийн бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусна.
Тэтгэлгийн хэмжээ: Энэхүү хөтөлбөр нь сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх, орон байр, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн цогц даатгалыг хамарсан бүрэн тэтгэлэг олгодог.
Тэтгэлгийн шалгуур:
-Өргөдөл гаргагч нь БНХАУ-аас өөр орны иргэн байх ёстой бөгөөд эрүүл мэнддээ сайн байх ёстой. Өргөдөл гаргагчдын нас, тавигдах шаардлага нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
-Мастерын хөтөлбөрт оролцохдоо 35-аас доош насны бакалаврын зэрэгтэй байх;
-Докторын хөтөлбөрт хамрагдахад 40-өөс доош насны магистрын зэрэг эзэмшсэн байх
-Англи хэлний шаардлага: Оюутны тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хятад хэлний сургалт эсвэл англи хэлний сургалтад хамруулж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://ices.sufe.edu.cn/ENDetail.aspx?ID=1623&TypeID=70&WebID=25 сайтаас авна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн