Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар бол эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт гарах эрх нээгддэг. Харин дэлхийн улс орнуудын иргэд хэдэн настайд тэтгэвэрт гардаг болохыг танилцуулъя.
Австри улсад эмэгтэйчүүд 60 настайдаа, харин эрэгтэйчүүд 65 настайдаа тэтгэвэрт гарахаар хуульчлагдсан байдаг. Гэсэн ч Австрали улсын засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг баг багаар нэмж, 2033 он гэхэд эрэгтэй ажилчидтай тэнцүү болгох аж.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаагүй 65 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэр нь 65 нас хүрсэн сарын дараагийн сараас эхэлж, хүчин төгөлдөр болдог. Мөн 1958 оноос өмнө төрсөн иргэд 63 настайдаа тэтгэвэрт гарна. Уурхайчид, ажилласан жилээс хамаарч 55-60 настайдаа тэтгэвэрт гардаг.
Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан шийдвэрээр 2030 оноос тэтгэврийн насыг 67 болгож нэмэгдүүлэхээр болсон.
Хүйс харгалзахгүй 65 настайдаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн ч цаашдаа ажиллах эсэхээ сонгох эрх өгдөг. Мөн 2018-2020 онд тэтгэврийн насыг 66 болгох бол дахин найман жилийн дараа гарах 67 болгож, 2044-2046 он гэхэд 68 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
1947 оноос өмнө төрсөн хүмүүс 65 насандаа тэтгэвэрт гарах бол 1958 оноос хойш төрсөн хүмүүс 66 насанд тэтгэвэрт гардаг. 1963 оноос хойш төрсөн хүмүүс 67 насандаа тэтгэвэрт гарна.
Эрэгтэйчүүд 67 настайдаа, эмэгтэйчүүд 62 настайдаа тэтгэвэрт гардаг.
Хүйс харгалзахгүй эрэгтэй эмэгтэй хүмүүс 65 нас 6 сартайдаа гарахаар заасан байдаг. Мөн улсад 36.5 -аас дээш жил ажилласан бол 65 настайдаа гарах эрх нээгдэнэ. Ирэх 2027 оноос тэтгэврийн насыг 67 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн нас 66 жил 7 сар байна. Мөн тэтгэвэрт гарахын тулд дор хаяж 20 жил улсад татвар төлсөн байх шаардлагатай.
Тэтгэвэрт гарах нас хүйс харгалзахгүй 65 байна. Гэсэн ч иргэн өөрөө хүсвэл 60 настайдаа тэтгэвэрт гарч болох ч авах тэтгэмж 36 хувиар буурдаг. Мөн 70-аас дээш настайдаа тэтгэвэрт гарах юм бол тэтгэмж 42 хувиар нэмэгддэг.
Эрчүүд 60 настай, эмэгтэйчүүд 55 настайд тэтгэвэрт гардаг. Хүнд хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд 50 настайдаа тэтгэвэрт гарах боломж нээгдэг.
Бүх иргэд 67 настайдаа тэтгэвэрт гарахаар заасан. Ажлын хүнд хөнгөн, цэрэг, цагдаагийн байгууллага хэмээн тооцож, 65-60 хүртэл буурч болдог.
АНУ-ын АНУ-ын Нийгмийн Аюулгүй Байдлын тухай хуулиар тэтгэвэрт гарах бүрэн тэтгэвэр авах насны доод хязгаарыг 65 насаар тогтоосон. Гэхдээ 1943-1954 онд төрсөн хүмүүс 66 настайдаа тэтгэвэрт гарах бүрэн тэтгэмж авах эрхтэй. Харин 1954 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийн нас жил бүр 2 сараа нэмэгддэг. Тиймээс 1960 оноос хойш төрсөн иргэд 67 настайдаа тэтгэвэрт гарах эрх нээгдэх юм.
Францад тэтгэвэрт гарах насны доод хязгаар 62 (1955 оноос хойш төрсөн хүмүүст). Гэсэн хэдий ч зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ насанд бүрэн тэтгэвэр авах хүсэлт гаргаж болно. 1955 оноос хойш төрсөн үлдсэн хүмүүсийн хувьд нийт тэтгэврийн хэмжээ 67 жилээр тогтоогдсон.
Швейцарт эмэгтэйчүүд 64, эрэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гардаг. Гэсэн ч 2020 оноос эхлэн энэ ялгааг үгүй болгож, хүйс ялгахгүй 65 болгохоор тогтоол гарсан.
Мөн иргэд 58 наснаас эхлэн тэтгэвэрт гарах эрх нээгдэх боловч энэ тохиолдолд тэтгэмжийн хэмжээ бага байх болно.
Японд тэтгэврийн хууль тогтоомжийн дагуу хүн 60-70 насандаа тэтгэвэрт гарч болно. Үүний зэрэгцээ хэрэв тэр 65 нас хүрсний дараа тэтгэвэрт гарахаар шийдсэн бол сар бүрийн тэтгэмж нэмэгдэнэ.
Японы засгийн газар 2018 оны 2-р сараас тэтгэврийн насыг 71-өөс дээш нас болгохоор төлөвлөсөн бөгөөд 2020 он гэхэд холбогдох хууль тогтоомж хэрэгжих аж.