Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

М.Мөнхгэрэл: Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

М.Мөнхгэрэл: Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 27
11.00 цаг
НЗДТГ-ын хурлаар өнөө өглөө баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын өдрүүдэд дөрөв хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтжээ.
09.00 цаг
Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал илт нэмэгддэг учраас тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байдаг. Иймд шинэ оноор автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх,  замын хөдөлгөөний ямар зохицуулалттай байх талаар ЗЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.
Тэрээр “Шинэ жилийн баяртай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан нийслэл дэх авто машины түгжрэл 20-30 нэмэгдсэн. Иймд түгжрэл бууруулах, иргэд хурдан зорчих хэрэгслээр хангахын тулд ЗЦГ-аас энэ сарын 31-ыг хүртэл хөдөлгөөнд оролцох авто машины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар иргэдээс санал асуулга авсан.
 Иргэдийн 60-70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн санал асуулгын тайлан, дүнг НЗДТГ-т хүргүүлсэн. Одоогийн байдлаар дугаарын хязгаарлалттай холбоотой шийдвэр, захирамж гараагүй байна. Хэрвээ НЗДТГ-аас захирамж гарвал энэ сарын 31-ыг хүртэл хөдөлгөөнд оролцох авто машины улсын дугаарыг тэгш, сондгой тоогоор хязгаарлана. Харин захирамж гараагүй тохиолдолд бүх нийтийн амралтын өдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” хэмээн хэллээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн