Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

ТАКСИ Е-БАРИМТ ОЛГОДОГ БОЛНО

ТАКСИ Е-БАРИМТ ОЛГОДОГ БОЛНО
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 28
НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд худалдаж авсан бараа үйлчилгээнийхээ татварын буцаан олголтыг авах, мөн сугалаанд оролцож нэмэлт урамшуулал авах, аж ахуй нэгжийн орлогыг бүртгэх боломжтой болсон нь зах зээлийг мэдрэх маш том мэдрэмжийг өгч байгаа талаар эдийн засагчид хэлдэг. 
Тэгвэл өнөөдөр такси хүртэл Е-Баримт олгодог болж байгааг уншигч та бүхэнд дуулгахад таатай байна. Тодруулбал Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээ нэвтрүүлж буй дотоодын тэргүүлэгч инженер залуучуудаас багаа бүрүүлсэн UBCAB Апп-ийг хөгжүүлэгч ЮБИ КАБ ХХК өөрсдийн хөгжүүлсэн Апп-ыг Е-Баримт системтэй бүрэн итеграци хийж дууссан байна. 
UBCAB Апп хөгжүүлэгч ЮБИ КАБ компанийн гүйцэтгэх Отгонбаяр"Бид UBCAB 3.0 хувилбар дээрээ бид НӨАТУСистемтэй бүрэн интеграц хийж Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-Баримт олгох боломжтой боллоо.
undefined
Ингэснээр хэрэглэгч такси үйлчилгээ бүртээ албан ёсны Е-Баримт авахаас гадна жолооч нарт бодит үр нөлөөгөө өгч эхлэх юм. Жишээ нь 15 жил тасралтгүй таксинд явж байгаа жолооч өдөртөө 60-100 мянган төгрөгийн орлого олдог атал ямарваа нэгэн санхүүгийн хэрэгцээ гарахад орлого тодорхойлох боломжгүй гэдэг шалтгаанаар банкнаас нэг ч удаа зээл авч үзээгүй байдаг. Харин UBCAB онлайн такси үйлчилгээний жолооч нар UBCAB Апп-аар олсон орлого бүр нь татварын баримтаар баталгааждаг болсоноор сардаа 3,9 хувийн хүүтэй БББС-аас биш жирийн бизнес эрхлэгчдийн адил банкнаас ердийн нөхцөлөөр автомашины зээл ч юм уу, ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авахад ямар ч саадгүй болно.
Уншигч та бүхэн UBCAB апп татаж аваад, өөрт хамгийн ойр байрлаж байгаа таксины байршилыг харж дуудах боломжтойгоос гадна, улсдаа татвар төлдөг татварын баримттай таксигаар үйлчлүүлээрэй.
UBCAB Апп-аа татаад таксигаа дууд. 
iOS: https://goo.gl/hz7gs2       
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн