Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Украины хууль тогтоогчийн машин руу гал нээж, гурван настай хүүг нь хөнөөжээ

Украины хууль тогтоогчийн машин руу гал нээж, гурван настай хүүг нь хөнөөжээ
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 2
Үл мэдэгдэх зэвсэгт этгээд ням гаригт Украины нийслэл Киев хотод зорчиж явсан тус улсын нэгэн хууль тогтоогчийн автомашин руу гал нээж, гурван настай хүүг хөнөөсөн хэрэг  гарсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тухайн үед хэргийн газрын ойролцоо явсан гэрчийн мэдүүлснээр  “Lexus” маркийн суудлын автомашинтай этгээд хар өнгийн “Range Rover” машины хажуугаар зөрөхдөө жолоочийн талын цонх руу гал нээсэн байна. Ингээд тухайн үед жолоочийн хажууд зорчиж явсан гурван настай хүү бууны суманд оногдсон бөгөөд жолоо барьж явсан хүн нь Киев хотын зөвлөлийн дарга Вечислав Соболев байсан талаар ярьжээ.
undefined
Харин тус улсын Дотоодыг аюулаас хамгаалах албанаас одоогоор тухайн улстөрч хэн байсан болон хохирогчийн талаарх мэдээллийг нууцалж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Украины Дотоод хэргийн яамнаас шархадсан хүүд яаралтай тусламж үзүүлсэн ч эмнэлэгт хүргэгдэх замдаа түргэний машинд амьсгал хураасан болохыг мэдэгдсэн байна.    
undefined
Вечислав Соболев нь Украины Донецкоос гаралтай бизнес эрхлэгч бөгөөд тэрээр 2010-2011 онд тус улсын төрийн өмчит Нафтогаз компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан аж. ОХУ-с 2014 онд Украины Крымийн хойгийг булаан авснаас хойш энэ төрлийн улс төрийн гэж хэлж болохуйц аллагууд Киев хотод нэг бус удаа гарч байжээ. Тухайлбал, 2016 онд Оросын сөрөг хүчний тэргүүн асан Борис Немцовын аллагатай холбоотой асуудалд өөрийн улсын эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг байсан Беларусийн сэтгүүлч Павел Шеремэтийг Киев хотод зорчиж явахад нь автомашинд нь тэсрэх бөмбөг суурилуулан хөнөөж байв.  
Эх сурвалж: Reuters
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн