Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Ж.Чинбүрэн: Хорт хавдрыг тархаахгүй, эрүүл эрхтэнг гэмтээхгүйгээр туяа эмчилгээг хийх боломжтой боллоо

Нийтэлсэн 2019 оны 6 сарын 19
undefined
Хорт хавдрыг үүссэн хэлбэрийнх нь дагуу онож устгах, хавдрын зэргийг зогсоох чадвартай туяа эмчилгээний гурван хэмжээст "Шугаман хурдасгуур" аппаратыг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ эмчилгээндээ ашиглаж эхэллээ.
Хавдар судлалын үндэсний төвөөр жилд 600 гаруй өвчтөн туяа эмчилгээ хийлгэдэг байна. Манай улс хавдрын туяа эмчилгээг хоёр хэмжээст аппаратаар хийдэг байсан бол өнөөдрөөс эхлэн гурван хэмжээст шугаман хурдасгуур аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжтой боллоо.
Ингэснээр ХСҮТ нь өдөрт 40-50 хүнийг эмчилж, 2020 он гэхэд 1000 орчим иргэнд үйлчлэх боломжтой болно гэж үзсэн байна. Уг гурван хэмжээст шугаман хурдасгуур аппаратыг манай улс ашиглаж эхэлснээр илүү гүн хавдрыг эмчлэх боломжтой болж байгаа аж. Үүний үр дүнд тархи, нугас, хөхний хавдар болоод цусны хавдартай хүүхдүүдийн эмчилгээг эх орондоо хийдэг болж байна. Мөн хамгийн төвөгтэй хавдар болох уушгины хавдрын эмчилгээнд өндөр ахиц дэвшил гарч байгаа гэдгийг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлж байсан юм.
Шугаман хурдасгуур аппарат нь хорт хавдрыг цөмийн хүчтэй эрчмээр шарж эмчлэх технологи юм байна. Иймд маш хүчтэй энергээр илүү гүн хавдрыг эмчилдэг бөгөөд бусад эрүүл эд эрхтэнд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй аж.  
Энэхүү урван хэмжээст шугаман хурдасгуур аппарат нь гурван сая еврогийн өртөгтэй бөгөөд цөөнгүй салбарын эмч, мэргэжилтнүүд хамтран дөрвөн жил ажилласны хүчинд ХСҮТ-д суурилуулсан байна. Харин хавдрын туяа эмчилгээ хийлгэх иргэд эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй үйлчилгээ авах ч  оношлогооны төлбөрөө төлөх юм байна.
undefined
undefined
"Шугаман хурдасгуур" аппаратыг хавдрын эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр маш их баяртай үйл явдал болж байна. Өнгөрсөн жилийн өдийд хүчтэй аадар бороо орж, гэнэтийн аюулаас болж үнэтэй цайтай төхөөрөмжөө усанд автуулсан сууж байлаа. Гэтэл өнөөдөр хорт хавдрыг хэлбэр хэмжээнд нь таарсан цацрагаар эмчлэх боломжтой аппаратыг эмчилгээнд нэвтрүүлж эхэлж байна. Хамгийн гол нь хавдрыг эмчлэхдээ эрүүл эд эсийг гэмтээхгүй гэдэг нь маш том давуу талтай. ХСҮТ өмнө нь жилд 600 хүнд туяа эмчилгээ хийдэг бол одоо жилд 1000 хүнд үйлчилдэг болж байна. Ингэснээр ачааллыг нэмэгдүүлэх хүндээ хүрч үйлчлэх хүлээлтийг багасгаж байгаа юм” гэж ярилаа.
undefined
-ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн “Туяа эмчилгээ бол хорт хавдрын хамгийн том тулгуур хэсэг байдаг. Хамгийн оновчтойгоор хавдрын эсийг үхүүлэх эмчилгээ хийнэ гэдэг нь заавал мэс засал хийлгэхгүйгээр хавдраа эмчлүүлэх боломжтой болж байгаа юм. Тухайлбал, уушгины хавдрыг эмчлэхдээ заавал уушгийг тайрах хэрэггүй болж байгаа гэсэн үг. Дэлхий нийтээр нийт хорт хавдрын 60 хувийг туяа эмчилгээ эзэлдэг. Манайхан ихэвчлэн тархи, нугасны хавдрын эмчилгээ хийлгэхээр гадаад руу явж байна. Учир нь манайх тархи, нугасны хавдарт туяа эмчилгээ хийхэд бусад эрүүл эд эрхтнийг гэмтээчих гээд байсан. Харин одоо бусад эд эрхтнийг гэмтээлгүйгээр хавдрын туяа эмчилгээ хийх боломжтой боллоо. Мөн өмнө туяа эмчилгээг цаг орчим хугацаанд хийдэг байсан бол гурван хэмжээст аппарат нь 360 градуст туяа цацруулж, 10-15 минутын хугацаанд хавдрын эмчилгээ хийх боломжтой боллоо” гэв
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн