Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.
Уралдаанд: Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. Оюутнууд 1-2 дугаар курсын оюутнууд байна.
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 6 хүртэлх сар
Тэтгэлгийн хэмжээ: Төслийн цар хүрээ, гарах үр дүнгээс хамаарч төслийн санхүүжилтийн хэмжээ 5.0 /таван/ саяаас 10.0 /арван/ сая төгрөг хүртэл байна.
Хүлээн авах хугацаа: Төслийн мэдүүлгийн маягтыг өргөдлийн хамт 2019 оны 9 дүгээр сарын 20–ны өдрийн 12:00 цаг хүртэл харьяа их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.
Холбогдох утас: 70007263, 88113975
Цахим хаяг: child.herp@gmail.com
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ