Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Ирак дахь АНУ-ын агаарын цэргийн бааз пуужингийн цохилтод өртлөө

Ирак дахь АНУ-ын агаарын цэргийн бааз пуужингийн цохилтод өртлөө
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 4
АНУ-ын Батлан хамгаалах яам Иракийн баруун хэсгийн Анбар муж дахь АНУ-ын агаарын цэргийн Айн аль-Асад бааз лхагва гаригт пуужингийн цохилтод өртсөн талаар мэдээллээ. Уг цэргийн баазад АНУ болон эвслийн цэргийн 2500 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэдэг байна.
Ирак болон Сири дэх АНУ-ын армийн “Operation Inherent Resolve” ажиллагааны хэвлэлийн төлөөлөгч Хурандаа Уэйн Маротто өөрийн твиттер хаягаар дамжуулан “Орон нутгийн цагаар 2021 оны гуравдугаар сарын 3-ны өглөөний 07:20 цагт Ирак дахь АНУ болон эвслийн цэргийн Аль Асад бааз 10 удаагийн пуужингийн цохилтод өртлөө. Одоогоор Иракийн тусгай хүчин халдлага үйлдсэн этгээдийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа болон хариу цохилт, арга хэмжээ авах ажлыг удирдаж байна” гэсэн юм.
undefined
Тэгвэл Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн мэдээлснээр АНУ-ын нэг ч цэргийн алба хаагч уг халдлагад өртөж шархдаагүй аж. Гэсэн ч түүний нэмж мэдээлснээр халдлагын үеэр АНУ-ын нэг гэрээт алба хаагч зүрхний шигдээс болж нас барсан байна.
Халдлага болсон даруйд Пентагон энэ талаар Цагаан ордонд мэдээлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены засаг захиргааны албан тушаалтнууд хохирлын хэмжээг тодорхойлох ажлыг эхлүүлээд байгаа аж. Цагаан ордны тэргүүн Жой Байдены тушаалаар АНУ-ын агаарын хүч өнгөрөгч долоо хоногт Сири дэх Ираны дэмжлэгтэй Ката’иб Хезболлах болон Ката’иб Сайид аль-Шухад зэвсэгт бүлэглэлүүдийн байршилд цохилт өгсний дараа ийм халдлага болсон нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Тиймээс лхагва гаригт болсон пуужингийн дайралтыг эхний байдлаар Ираны зэвсэгт бүлэглэлүүдийн хариу цохилт байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс энэ талаар “Уг халдлага хариуцлага хүлээх ямар ч бүлэглэлд АНУ хариу барих болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн