Open iToim app
Боловсрол | 2 мин уншина

А.Цолмон: ЕБС-иудыг карантилаагүй, улирлын амралт нь эхэлж байна

А.Цолмон: ЕБС-иудыг карантилаагүй, улирлын амралт нь эхэлж байна
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 7
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон: Ерөнхий боловсролын сургуульд хичээлийн жилийн бүтэц гэж байдаг. Есдүгээр сарын 1-ээс зургадугаар сар хүртэл хичээл дуусах хугацаанд хэзээ амарч, хэзээ хичээл орох вэ гэсэн хугацааг сайд баталдаг. Энэ хичээлийн жилийн бүтцийн дагуу ЕБС-ийн сурагчид арван зургаан 7 хоног хичээллээд зургаан долоон хоног амрахаар байгаа. Энэ хугацаа арванхоёрдугаар сарын 17-ны баасан гаригт хичээллээд арванхоёрдугаар 20-ны даваа гаригаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа. Тасралтгүй арван зургаан долоон хоног хичээллэж байгаа хүүхдүүдийн улирлын амралт эхэлж байна гэсэн үг.
-Хүүхдүүдийн хоцрогдлыг нөхөх тал дээр яамнаас ямар бодлого барьж байна вэ?
-Хоёр жилийн хугацаанд хүүхдүүдийн дунд нэлээд их хоцрогдол үүссэн. Гурван жилийн хугацаанд хоцрогдлыг арилгах төлөвлөгөөг баталсан. Хоцрогдлыг арилгахтай холбогдуулж оношлох үнэлгээ хийсэн. Хоёрдугаар улиралд буюу хоёрдугаар сарын 7-оос хичээл эхэлнэ. Энэ хичээлийн жилд 102 сургууль дээр сэтгэл зүйч ажиллаж байна. Үүнийг үе шаттай нэмэгдүүлнэ.
-Хоцрогдлыг арилгахтай холбогдуулж оношлох үнэлгээ хийсэн гэж байна. Ямар үр дүн гарсан бэ?
-Хоёр жил завсарласан хүүхдүүд сурлагын хоцрогдол маш хурцаар яригдаж байгаа. Улс орон бүхэн өөрийн онцлогтоо тохирсон арга хэмжээ аваад явж байна. Манай улсын хувьд Засгийн газрын хуралдаанаар ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөг баталсан. Оношлох үнэлгээн дээр суурилаад ямар арга хэмжээ авахаа шийднэ.
-Бага ангийн сурагчдын хичээлийн агуулга хүнд байна. Үүнийг шинэчлэх шаардлагатай гэж сайд хэлсэн. Үүн дээр ямар ажил хийх вэ?
-Сургалтын хөтөлбөрийг нэг судалгааны үр дүнгээр өөрчилдөг юм биш. Сургалтын хөтөлбөр гэдэг бол тодорхой хугацаанд хэрэгжээд, сайжруулах ажлыг хийдэг. Манай улс 2019 онд сургалтын хөтөлбөрийг дахин сайжруулалт хийсэн. 2024 онд шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулна. Сургалтын хөтөлбөр тогтвортой явах ёстой. Нийгмийнхээ хөгжлийг дагаад шинэ үзэл хандлагуудыг сургалтын хөтөлбөртөө тусгах шаардлагатай учраас нэмэлт, өөрчлөлт хийдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн