Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Энхбатад Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Н.Энхбат нь Говь-Алтай аймгийн уугуул, 21 настайдаа “Алтай” чуулгад дуучнаар орж 2003 он хүртэл 16 жил тасралтгүй ажилласан байна. Тэрээр одоо СТӨ-ний дэд захирлаар ажиллаж байгаа билээ.
Дуучин Н.Энхбат “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг”, “Гүнж тогоруу”, “Бүсгүй”, “Ээждээ яарсан сэтгэл”, “Ээждээ үнсүүлэхсэн”, “Хүлээгээрэй ээжээ” зэрэг олон уран бүтээлээрээ олондоо танигдсан нэгэн. Ялангуяа ардын дуу шиг олон түмэнд түгсэн “Хонгорзул” хэмээх дуугаар нь хот, хөдөөгүй түүнийг танина.