Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Улаанбаатарт байрлах хамгийн олон номтой, тохилог ТАВАН газар

Улаанбаатарт байрлах хамгийн олон номтой, тохилог ТАВАН газар
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 1
Номонд дурлагсдын хувьд тохь тухтай номын санд суугаад ном унших нь нэг төрлийн аз жаргал юм. Тиймээс хичээл, ажлынхаа заваар ном уншиж, хөгжим сонсч, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр чөлөөт цагаа илүү бүтээлчээр өнгөрүүлж болох хүн бүхэнд нээлттэй номын сангуудыг танилцуулъя.
undefined
1. Хүүхдийн номын сан
Энэхүү номын сан нь Германы номын сан, Өрнө болон Дорно дахины номын сан, Их мэдэх номын сан, Боловсрол хөгжил номын сан Мөрөөдөл номын сан гэсэн үндсэн зургаан танхимтай. Аль ч танхимаас нь үнэгүй интернэт орох боломжтой.
-Герман номын сан. Нийт 4400 орчим номтой. Герман хэлний аудио, видео, CD кино,  сурах бичиг дагах материал нь 2000 орчим. Мөн 30 гаруй хүний суудалтай. Тус номын санд бүтэн жилийн хугацаатайгаар хүүхэд 2000 төгрөгөөр, том хүн 3000 төгрөгөөр карт нээлгээд ажлын өдрүүдэд 09:15-18:15 минут хүртэл үйлчлүүлэх боломжтой. Гишүүнчлэлийн картаа нээлгэхээр очихдоо иргэний үнэмлэх, хэрвээ насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зургаа авч очихоо битгий мартаарай.
undefined
-Хүүхдийн номын сангийн “Их мэдэх” танхим нь 0-9 насны хүүхдэд зориулагдсан. Бүтэн жилийн хугацаанд 2000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Гэрээр ном авахдаа 7-14 хоногийн хугацаатай авах боломжтой. Бага ангийн сурагчид багштайгаа, харин цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхтэйгээ ирээд ном унших, тоглож болно. Долоо хоног бүрийн Бямба гаригт энд “Үлгэрийн цаг” гэж болдог бөгөөд хүүхдүүд өөрсдийн гэсэн бүтээл хийж, ханаа чимэглэсэн байна. Нийт 10000 орчим хүүхдийн номтой. Үүнд: DVD, CD, зурагтай ном үлгэрийн ном зэрэг багтана.
undefined
-Хүүхдийн номын сангийн “Боловсрол хөгжил” танхим нь ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулсан бүх төрлийн шинжлэх ухааны 40000 гаруй номтой. Гэрээр ном долоо хоногийн хугацаатай авч болно. Мөн бүтэн жилийн хугацаанд 3000 төгрөгөөр карт нээлгэх боломжтой.
undefined
-Өрнө дахины номын сан нь орос хэлний 7500 орчим, англи хэлний 3100 орчим номтой бөгөөд долоо хоногийн аль ч өдөр амардаггүй байна. Харин Дорно дахины номын санд Солонгос, Япон, Хятад хэлний чиглэлүүд ном бий. Эдгээр номын сангууд нь Ази, Европын түгээмэл хэлний номууд ихтэй учир хэл сурахаар зорьж буй хүмүүст хүссэн номоо олж унших маш тохиромжтой газар юм.
undefined
-Хүүхдийн номын санд байрлах бас нэгэн сонирхолтой танхим бол “Утгын оньс” юм. Энд  хүүхдийн зохиолчдын гар бичмэл, эдлэж хэрэглэж байсан ноорог бичгийн эд зүйлс зэргийг үзүүлэн хэлбэрээр харуулжээ. Нийт 29 хүүхдийн зохиолчдын үнэ цэнэтэй гар бичмэл, зохиолууд хадгалагдаж байна. Цаашдаа үүнийг дижитал хэлбэрт оруулах зорилготой аж.
Дараагийн нэг танхим бол Мөрөөдөл. Дунд ангийн сурагчдад зориулсан энэ танхим нь нийт 13500 орчим номтой. Үүний 70-80 орчим хувь нь уран зохиолын ном. Харин үлдсэн хувийг 4-9-р ангийн сурах бичиг эзлэнэ.
undefined
2. “Циферблат” номын сан
2016 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй энэ газар нь хэдийнэ бидний танил болж, орох дуртай газруудын нэг болсон. Гэсэн хэдий ч үүгээр зочилж үзээгүй хүмүүс нь энд анхаарлаа хандуулаарай. Энд бүх шинжлэх ухааны 200-300 орчим ном бий. Нэг цагийн төлбөр нь 6000 төгрөг бөгөөд үүнд кофе, цай, доторх бүх л эд зүйлсийг өөрийнх юм шиг хэрэглэх бүхий л эрхүүд багтсан. Одоогоор сурагчдын амралтад зориулаад нэг цаг авбал нэг цаг үнэгүй гэх урамшууллыг зарлаад байгаа юм байна. Та энд ирснээр ном унших, төгөлдөр хуур, гитар, тоглох, кино үзэх гээд бүтээлч байдлаар чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх бүрэн боломжтой. Мөн төрөл бүрийн хөгжөөнт тоглоом ч энд олон бий. Хэрвээ та өөрийнхөө финзийг авчирч сонсвол нэг цаг үнэгүй сууж болно. Долоо хоног бүрийн бүх өдөр 10:00-22:00 цагт ажилладаг. Энд та яг л гэртээ байгаа мэт дураараа чөлөөтэй байж болно.
undefined
3. Тусгаар тогтнолын ордны 9 давхарт байрлах номын сан
Карт нээлгээд үйлчлүүлэх бүрэн боломжтой. 50 хүний суудалтай маш тохилог, тухтай номын сан юм.
undefined
4. Монгол-Японы хамтарсан төвд байрлах номын сан
1000 орчим номтой. Япон хэл сурч буй болон япон руу сургуульд явах гэж буй хүмүүс энэ номыг санг зориорой. Учир нь энд Японы элсэлтийн шалгалтын ном, япон хэлний сурах бичиг, Японы их сургуулиудын танилцуулга зэрэг бүгд байдаг.  Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй бүх хүнд нээлттэй. Бүтэн жилийн хугацаанд хүүхэд 3000 төгрөг, харин том хүн 4000 төгрөгөөр карт нээлгээд, Даваа гарагт 14:00-18:00 хооронд бусад ажлын өдөрт 10:30-18:00 хүртэл, Бямба гарагт 10:30-17:00 хооронд үйлчлүүлэх боломжтой. Мөн энд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагт Японд сурах талаар үнэгүй зөвлөгөө өгдөг. Мөн та Японы сэтгүүл, сонин зэргийг эндээс тогтмол уншиж болно. Тус номын сан нь 58 хүний суудалтай. 7компьютер, 4 видео тоглуулагчтай. Та номоо ч уншаад кино ч үзэх боломжтой байдгаараа давуу юм.
undefined
5. “On time” номын сан
Монголын анхны унтаж болдог номын сан нээгдлээ гэх нэрээр цахим ертөнцөд шуугиад байгаа МҮИС-д байрлах “On time” номын сан нь нийт 2500 хүний багтаамжтай бөгөөд орчин үеийн техник, технологийн дагуу баригдсан гэдгээрээ тохь тухтай гэсэн ангилалд зүй ёсоор тооцогдож байна. Одоогоор зөвхөн нэг танхим нь ашиглалтад орсон ба ирэх зургаан сард бүрэн ашиглалтад орох юм байна. Хүн бүхэнд нээлттэй хэдий ч тарифийн тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Тус номын сан нь 24000 орчим номтой. Сонгодог, дижитал, унтлагын, уншлагын гэх мэт хүний ном унших бүхий л орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн энд унтдаг хэсэг болон усанд ордог өрөө ч байна.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн