Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Татварын буцаан олголт авах хүсэлтэй иргэд 'E-Mongolia'-с бичиг баримтаа бүрдүүлээрэй

Татварын буцаан олголт авах хүсэлтэй иргэд 'E-Mongolia'-с бичиг баримтаа бүрдүүлээрэй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 5
Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд бичиг баримтаа E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс бүрдүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, иргэн та Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын лавлагаа, Төрсний гэрчилгээний хуулбараа "E-Mongolia"-с авах боломжтой. Материалыг 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор www.etax.mta.mn сайтад цахимаар хүлээн авч байгаа юм байна. 
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 
  • Сургуулийн тодорхойлолт /файл/
  • Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/
Шаардлагатай тохиолдолд
  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  • Орлого нотлох баримт /гадаад сургалт/
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын лавлагаа
  • Төрсний гэрчилгээ
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
  • Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  • Орлого нотлох баримт /файл/
  • Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
  • Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын лавлагаа
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.
  • Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах бичиг баримт
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын лавлагаа
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ E-MONGOLIA-Д НЭВТРЭХ ЗААВАР
Веб: www.e-Mongolia.mn Мобайл апп: iOS App - https://apple.co/36G1ZDR / Android App - https://bit.ly/2Sj3nUk

www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн