Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

Шинэ дүрэм: Тасархай зураасгүй газар буцаж эргэвэл 50 мянгаар торгож, жолоодох эрхийг дараах тохиолдолд хасна

Шинэ дүрэм: Тасархай зураасгүй газар буцаж эргэвэл 50 мянгаар торгож, жолоодох эрхийг дараах тохиолдолд хасна
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 1
Өнөөдрөөс Замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөж эхэллээ. Уг хуулиар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, хариуцлагыг илүү чангатгасан гэж хэлж болжээ. Тухайлбал, Жолооч нар зөвшөөрөгдсөн тасархай зураасаар буцаж эргээгүй, тасархай зураас байхгүй байхад эгнээ давж буцаж эргэвэл хяналтын камераар баталгаажуулж, дүрэм зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 мянган төгрөгөөр торгоно. 
Жолоочийн жолоодох эрхийг дараах таван тохиолдолд хасна
1. Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол,
2. 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол
3. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
4. согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол
5. Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол жолоочийн жолоодох эрхийг хасна. 
Дөрвөн замын зарим уулзвар дээр зогсож байгаа авто машинуудын уулзвар дээр зам бөглөж, түгжрэл үүсэхээс сэргийлж, зогсох цэгийг шар зураасаар заагласан.
Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой гэж Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Хэрвээ хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна. Шар гэрэлтэй бүх уулзварыг камержуулсан учраас дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулын төлбөр хүргэгдэнэ. Мөн тухайн чиглэлийн зам түгжрээтэй байвал ногоон гэрэл ассан ч түгжрээ арилтал жолооч машинаа зогсоож, дараагийн зөршөөрсөн гэрлээр хөдлөх юм байна. Хэрвээ түгжрээтэй байхад ногоон гэрлээр гараад шар тэмдэглэгээн дээр түгжирч зогсвол бас л торгуултай.
Тэгэхээр жолооч та зөвшөөрөгдсөн гэрлээр замын хөдөлгөөнд оролцохдоо хамгийн нэгдүгээрт, түгжрэл үүссэн эсэхийг харах хэрэгтэй. Түгжрэл үүссэн бол шар тэмдэглэгээнээс гарах боломжтой хугацаа хүртэл хүлээхийг мартаж болохгүй гэсэн үг. 
Ингээд өнөөдрөөс хэрэгжиж байгаа замын хөдөлгөөний шинэ дүрмийн зарим онцлох заалтыг хүргэж байна.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн