Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Д.Мурат: Би мэдүүлгээ өгсөн, үлдсэнийг нь цаг хугацаа харуулна

Д.Мурат: Би мэдүүлгээ өгсөн, үлдсэнийг нь цаг хугацаа харуулна
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 13
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат Бахытгүл хэмээх эмэгтэйн нэр хүндэд халдсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаад байгаа. Бахытгүл эмэгтэйн гаргасан гомдолтой холбогдуулан  Д.Мурат гишүүнийг прокуророос яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Муратаас өөрөөс нь тодруулсан юм.
-Нийслэлийн прокурорын газраас таныг яллагдагчаар татан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Би мэдүүлэг өгсөн. Бүх зүйлийг цаг хугацаа харуулна.
-Яллагдагчаар татсан гэхээр та ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг үү?
-Намайг яллагдагчаар татах нь татсан. Би мэдүүлэг өгсөн. Төрийн ордонд та нар улсынхаа хөгжлийг ярилдаа. Дандаа заавал хүний муу, муухайг ярих юм. Би мэдүүлэг өгсөн. Удахгүй хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг тогтооно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн