Боловсрол, соёл, харилцаа, шинжлэх ухаан болон технологийн салбарын олон улсын солилцоо, ард түмнүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан БНХАУ-ын их сургуулиудад магистр болон докторын төвшинд 2018-2019 оны хичээлийн жилд суралцах нэг жилийн хугацаатай “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаад байна.
Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр хүнийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 2018 оны гуравдугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулж, тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын олон улсын багт 2018 оны гуравдугаар сарын 25-ны дотор нэр дэвшүүлэх тул доорх шалгуурыг хангасан иргэд өргөдөл болон бүрдүүлэх бусад материалын хамт тус комисст m.tuya@unesco.mn хаягаар ирүүлэх боломжтой юм.
Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. http://www.unesco.org/…/unescopeoples-republic-of-china-th…/
Дараах холбоосоор орж суралцах салбар болон их сургуулиа сонгоно уу. http://www.csc.edu.cn/laihua/universityen.aspx
1. Магистрын төвшинд суралцах бол 45, докторын түвшинд суралцах бол 55 доош настай 2. Бакалавр, магистр болон түүнээс дээш зэрэгтэй
3.Англи хэлний өндөр мэдлэгтэй
4. Оюун санаа болон бие бялдарын хувьд эрүүл байх
1. http://www.csc.edu.cn/laihua/noticeen.html холбоосоор орж цахим өргөдөл үүсгэнэ. (Program Category: Type A, Agency Number 00001)
3. Ерөнхий боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан байна. Хэрэв англи хэл рүү орчуулсан бол баталгаат орчуулгын газрын тамгатай байна.
4. Тодорхойлолт, 2 хүнээс авсан байх /англи хэл дээр/
5. Суралцах төлөвлөгөө/судалгааны санал, англи хэл дээр, 500 үг.
6. Эрүүл мэндийн хуудсыг бөглүүлж, тамга, гарын үсгээр баталгаажуулсан байна. 7. Англи хэлний мэдлэгийг баталсан гэрчилгээ
Жич: Энэ жилээс эхлэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй тул бичиг баримтаа дээр дурдсан цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Эх сурвалж: ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС
Дэлгэрэнгүй мэдээллийг Утас: 70105652
Холбогдох мэргэжилтэн: Ё.Мөнхтуяа