Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Уяачдын холбоо: Баяр наадмыг цаг хугацаанд нь хийхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Уяачдын холбоо: Баяр наадмыг цаг хугацаанд нь хийхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ
Нийтэлсэн 2021 оны 7 сарын 8
Монголын Морин Спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж Төв талбай дээр жагсаал хийж байна.
Тус шаардлагад “Төр ард түмний үндэсний эрх ашиг соёл уламжлалын дархлааг тасалдуулахгүй хадгалан үлдээх үүднээс ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг цаг хугацаанд нь заавал ёсчлон тэмдэглэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг ханган ажиллах үүднээс ҮАБЗ-ийг нэн даруй хуралдуулж 2021 оны долдугаар сарын 8-ны 15 цагаас өмнө бидэнд хариу ирүүлнэ үү. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй эсвэл татгалзсан хариу ирүүлбэл бид үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” хэмээн бичжээ.
Монголын Морин Спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав : Одоогийн байдлаар бидэнтэй Босоо хөх Монгол бүлгэм, Нэхүүл хөдөлгөөн нэгдсэн байна. Үндэсний өв соёлоо тээх,  хойч үедээ залгамжлуулан үлдээх нь бидний үүрэг юм. Мөн бусад мэргэжлийн холбоодыг үүнд нэгдэж, талбайд цуглахыг уриалж байна. Мөн наадам хийхийг дэмжиж байгаа аливаа ТББ болон иргэдийг Төв талбайд цуглахыг уриалж байна. Шаардлагын хариугаа автал бид талбай дээрээс буцахгүй. Хэрэв татгалзсан тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн