Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Лхагвасүрэн гэж хэн бэ
-2016 оноос: Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
-2013-2016: Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал - Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
-2009-2013: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
-2001-2009: Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
-2002: Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
-2000-2001: Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
-1999-2000: Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
-1997-1998: Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
-1994-1997: Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
-1989-1994: Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
-1999- АНУ, Колумбын Их Сургууль, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр
-1989- Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн сургууль, Эдийн засагч, Бакалавр
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон Д.Баярсайхан гэж хэн бэ
-1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн -1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал -2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч -2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн -2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал -2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга
Боловсрол: -1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол -1991-1993| МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол -1993-1997| Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр -2002-2004| АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр
09.00 цаг: УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцжээ.
Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайхан нарыг томилохыг дэмжсэн байна. Бүлгийн шийдвэрийн дагуу өнөөдөр холбогдох байнгын хороод, болон чуулганаар хэлэлцэн томилох юм байна.