Ганц бие бүсгүйчүүдийн амьдралын талаар өгүүлдэг “Single Ladies” киноны төгсгөлийн анги маргааш нээлтээ хийж, бүх кино театруудаар цацагдах гэж байна. “U film” уран бүтээл нэгдлийн “Single ladies” киноны төгсгөлийн ангид 13 дугаар зууны үйл явдал гарах аж.
Ажил, амьдралдаа амжилттай ч ганц бие 40 нас хүрсэн Ари, ажлын шугамаар Иран улсын нэгэн хот руу явна. Тэндээс санамсаргүй эртний бөгж худалдан авснаар үл мэдэгдэх далдын хүч үйлчлэн 13 дугаар зуунд Түмэлүн хатны Персийг дайлаар мордож байгаа цаг үед очсоноор адал явдал эхэлнэ. Гэтэл Ари бөгжөө алдан буцах аргагүй болно. Бөгжнийхөө хойноос явсаар урьд насныхаа бүтээгүй хайр сэтгэлтэй учирна.
Киноны хамгийн сонирхол татаж буй хэсэг нь Ари нөхөртэй болох болов уу гэсэн хүлээлт билээ. Үзэгчид түүнийг ажлын газрын захиралтайгаа учирна хэмээн таамаглаж байна. Энэхүү таамаглалын хариуг та киноноосоо хүлээн авч үзээрэй.