Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Гэр бүл дэх зөрчил юунаас үүдэлтэй вэ

Гэр бүл дэх зөрчил юунаас үүдэлтэй вэ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 5
Гэр бүлийн амьдралд сайн сайхан, аз жаргалтай үе зөндөө байдаг ч хэрүүл маргаантай хэцүү үе тохиолддог. Тэгвэл гэр бүл дэх зөрчил юунаас үүсдэг болохыг та мэдэх үү. Энэ талаар гэр бүл судлаач, доктор Т.Намжилын зөвлөгөөг онцлон хүргэж байна.
Насны онцлог
Хайр сэтгэлд нас хамаагүй гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр насны ялгаа их гардаг. Иймд хэрэв та нас хол зөрүүтэй хүнтэй гэр бүл болсон бол амьдрал чинь бодож байснаас тэс өөр байж магадгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Нийгмийн нөлөө
Хүний амьдралд нийгмийн нөлөө хамгийн их байдаг. Хэдийгээр гэр бүлийн тайван тогтуун амьдралыг бий болголоо гэхэд нийгэм яаж ч нөлөөлж магадгүй. Нийгэм хэдий хэдий чинээ ороо бусгаа байна, хүний амьдрал тэр хэрээрээ донсолдог. Иймд нийгмийн элдэв нөлөөнд авталгүй бие биедээ халамжтай, хайр сэтгэлдээ үнэнч  байх хэрэгтэй.
Оюуны хэмжүүр
Өөрийгөө хэт доогуур үнэлэх нь гэр бүлийн амьдралын тэнцвэрийг алдагдуулдаг. Айл гэрийн эр хүн илүү ухаантай байж гэр бүлээ бүрэн бүтэн, эв найртай, элбэг хангалуун авч явах, эмэгтэй нь халамжлан тэтгэгч, хайрлан энэрэгч байх хэрэгтэй байдаг.
Үндэс угсааны ялгаа
Хэдийгээр бид чөлөөт ертөнцөд амьдарч байгаа ч үндэс угсааны асуудал хамгийн ярвигтайд тооцогддог. Зан заншил, ахуй уламжлалаас эхлээд үндэстэн угсаатны хооронд ялгаа их бий. Иймд гэр бүл болохдоо үндэс угсаа, ёс журам, хэл соёл, ахуйн онцлог зэргийг харгалзах хэрэгтэй. Өөр үндэс угсааны хүмүүс гэрлэхэд сэтгэл зүйн бэрхшээл хамгийн хүнд байдаг.
Санхүүгийн чадавхи
Амьдрал дээр гэр бүлийн арын ажлыг гол төлөв эмэгтэйчүүд зохицуулдаг. Учир нь тэд нарийн ширийн зүйл зохицуулах чадвар сайтай. Гэтэл сарын турш юм юманд арайч үү хүргэх хэмжээний цалингаа өгчихөөд бүхэл бүтэн хаант улс бэлэглэчихсэн юм шиг ихийг шаарддаг эрчүүд байдгийг мартаж болохгүй. Айл гэр санхүүгийн хувьд хэнээс ч хараат биш байх нь чухал. Үүнд эр хүний төрөлхийн авьяас чадвар, овсгоо самбаа, ноён нуруу гол үүрэгтэй.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн