Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

БТСУХ-ны дарга Увс аймагт баригдаж буй бүтээн байгуулалттай танилцлаа

БТСУХ-ны дарга Увс аймагт баригдаж буй бүтээн байгуулалттай танилцлаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 29
БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй ажлын хэсэг есдүгээр сарын 25-26-нд Увс аймагт ажиллажээ. Энэ үеэр Улаангом хотод баригдаж буй хүүхэд залуучуудын усан бассейн, Хяргас, Малчин сумын спортын төвийн барилгын гүйцэтгэлтэй танилцаж, гүйцэтгэгч компанийн захирал, инженер, орон нутгийн удирдлагатай уулзсан байна.  
Хяргас сумын барилгын гүйцэтгэл 50 хувь, Малчин сумын спортын төвийн барилга угсралтын ажил 40 хувьтай байгаа ба ажлыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар талууд уулзалтын явцад тохирчээ. Дараа нь Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой уулзаж хэд хэдэн асуудлыг ярьсан байна.
Тодруулбал, усан бассейны барилгын явцад үүссэн хүндрэлийг анхаарах, аймгийн бөхийн өргөөний их засварыг хийх, биеийн тамир, спортын арга хэмжээний зардлын ангиллыг тусгайлан заах, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад спортын өдөрлөг зохион талаар чиглэл өгөх, хувийн спортын байгууламжийн хөрөнгө оруулалтын газар олголтод анхаарч төлөвлөгөөнд тусгуулах чиглэлээр орон нутгийн удирдлагатай ярьж, тус аймагт хэрэгжиж байгаа спортын хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажлууд, бодлого, шийдвэрийн хүрээнд томоохон уулзалт хийжээ.
Түүнчлэн тус аймгийн спортын салбарын тэргүүний ажилчныг урамшуулж, үнэлэхээс гадна “Эрдмийн эхлэл” сургуулийн нээлтийг хийсэн байна
  • Мөн Тариалан сумын спортын төвийн арга зүйч С.Цогбадрахын ажлын амжилтыг үнэлэн Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, шинэ баригдсан спортын төвийн зааланд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан гардуулан өглөө.
  • Увс аймагт гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа 300 хүүхдийн хувийн хэвшлийн Ц.Баянсан захиралтай “Эрдмийн эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаатай БТСУХ-ны дарга, ажлын хэсгийн гишүүд танилцаж, тус сургууль нь орчин үеийн стандартад нийцүүлсэн спорт заалыг барьж байгуулсан сайхан ажил, амжилттай үйл ажиллагаа болохыг тэмдэглэв.
Увс аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн, аймгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнг үзэж, спортын ажилдаа амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгийг
undefined
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн