Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Паркийн зүүн талын замыг хаалаа

Паркийн зүүн талын замыг хаалаа
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 11
Замын цагдаагийн  ойролцоох гүүрэн гарц баригдаж байгаатай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж буюу хүүхдийн паркын зүүн хойд уулзвараас урагш Замын цагдаагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд хөме плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн.
Дараагийн ээлж буюу Олимпийн гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарллаж байгаа юм. Иймд хөдөлгөөнд оролцогчид Энхтайваны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн