Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 3
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшиг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулах юм. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн