Нийгэм | 1 мин уншина

Зөвлөмж: Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг хэрэглэж дархлаагаа дэмжээрэй

Зөвлөмж: Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг хэрэглэж дархлаагаа дэмжээрэй
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 13
Коронавируст халдварын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна гэж ДЭМБ-аас зөвлөжээ. Үүнд, 
Шингэний хэрэглээ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Өөх, тосны хэрэглээ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
Мах, махан бүтээгдэхүүн:
• Халуун шөлтэй хоол идэх
• Өндөг
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх
Жимс, хүнсний ногоо:
• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих
• Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх
Гурил, гурилан бүтээгдэхүүн:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах
Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн