“Uber” компани 57 сая худалдан авагч болоод жолоочийн тухай мэдээллийг устгасан хакерыг нуусан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.Тэд хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсанаа нуухын тулд 2016 онд 100 мянган ам.доллар хакеруудад төлжээ.
Компанийн хуучин гүйцэтгэх захирал Травис Каланик энэ талаар мэдэж байсныг Bloomberg мэдээлсэн байна. Хакерууд 57 сая нэр, и-мэйл хаяг, утасны дугаар авсан болохыг Uber мэдэгдсэн аж. Эдгээрт 600 мянган жолоочийн нэр, жолооны үнэмлэхийн дэлгэрэнгүй мэдээлэл багтаж байгаа гэнэ.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи хэлэхдээ “Бид өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй ч “Uber” компанийн ажилтан бүр алдаанаасаа суралцахыг сануулах болно” гэв. Энэ хэрэгтэй холбоотойгоор “Uber” компанийн аюулгүй байдлын албаны дарга ажлаасаа чөлөөлөгдөх юм байна.