Улсын их хурлын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар “Хүүхдэд ээлтэй монгол” үндэсний чуулган тавдугаар сарын 27-ны өдөр төрийн ордонд болсон. Тус чуулганаар Засгийн газрын бүх яамд, салбарууд, нийслэл, аймгууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, ажил олгогч эзэд зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид үйл ажиллагаа, бодлого шийдвэр бүрдээ хүүхдийн эрх ашгийг тэргүүнд тавьж салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж ажиллахаар амлалт өгсөн юм.
Батлан хамгаалах салбарын амлалт:
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зөвлөмжийн дагуу батлан хамгаалах салбарын “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл”-ийг батлах, сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын “Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрсэн “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг урамшуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах;
Харьяа нэгтгэл, байгууллагад сурталчлан таниулж байгууллага бүрийг үе шаттайгаар хүүхдийн өрөөтэй болгох;
Батлан хамгаалах яамны харьяа Соёмбо редакц, Дуулга студитэй хамтран хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр нийтлэл, буланг нээж ажиллуулах, Цэрэг эх, оронч хүмүүжлийг сурталчлах, цахим хэрэглээг ухаалаг ашиглах талаар гэр бүлийн боловсролд цахим орчны зөв хэрэглээний мэдлэг олгох;
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харьяа нийслэлийн тэргүүний Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуульд Баянзүрх дүүрэгт байрлах хүүхдийн асрамжийн төвүүдийн сурагчдаас 1-3 хүүхдийг жил бүр элсүүлэн суралцуулах
Баруун бүсийн алслагдсан Баян-Өлгий аймагт байрлаж буй Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн алба хаагчдын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилгоор 150 хүүхдийн цэцэрлэгийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулж 2022-2023 оны хичээлийн шинэ жилээс элсэлт авч үйл ажиллагааг нь эхлүүлэх, цаашид үе шаттайгаар хөдөө, орон нутгийн анги, байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэгийг байгуулах;
Батлан хамгаалах салбарын алба хаагчдын хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс цэргийн хүрээ, хотхон, анги, байгууллагын спорт заал, хөл бөмбөгийн талбай, усан бассейн зэргийг үнэ төлбөргүй ашиглуулах, нээлттэй орчныг бий болгох зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.
Эрүүл мэндийн салбарын амлалт:
Хүүхдийн эрхийг хангах, хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд дараах амлалтыг өгч байна.
Хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орхоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбарийн хүүхэд хамгааллын бодлогыг батлан мөрдөж ажиллана.
Урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлүүдээс сэргийлэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр үр дүнтэй өртөг зардал багатай интермед арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Эрүүл мэндийн аливаа өвчлөлийг эрт үед нь ирүүлж, ирээдүйд учирч болох хүндрэлээс сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулах үүднээс нярайн өвчлөлийн эрт илрүүлэг, бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүхий л шатны эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлнэ
Өсвөр насны онцлогт тохирсон эрүүл мэндийн хүртээмж, чанарыг сайржуулах, нөөцийг сургах, бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.
Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээ, эмчилгээ, мэргэжлтний чадавхийг
Нийслэлийн Засаг даргын тамгын газар буюу хотын захиргааны амлалт:
Орчны хог хаягдал, агаарын бохирдол, хөрсний бохирдлыг даван туулах туушдаа үр дүнтэй арга хэмжээг шат дараалалтай зохион байгуулах, тухайлбал хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд ОО-ийн бохирыг заавал соруулдаг байлгах, ногоон байгууламж, ногоон тохижилтын аяныг эрчимтэй өрнүүлэх, айл өрхүүд, иргэдийг хог болон угаадас ил задгай хаяхгүй байх, хогоо хогийн саванд ангилж хаях зэрэгт соён гэгээрүүлэх аяныг өрнүүлэх
Хаягжилтын цэгцтэй хүүхдэд ойлгомжтой, ашиглахад хялбар байхаар зохион байгуулах
Хүүхдийн бие бялдар, нас сэтгэхүйн онцлогт тохирсон дахин сэргээгддэг, тоглоомын талбайг нэмэгдүүлэх, нөхөн сэргээн засварлах, стандартыг мөрдүүлэн ажиллах
Хүүхэд чөлөөтэй бие бялдраа хөгжүүлэх, спорт тоглоомоор хичээллэх боломжийг олгосон олон улсын стандарт нийцсэн спорт заалыг бүтээн байгуулах, нийтэд хүртээмжтэй байлгах
Хүүхдэд согтууруулах ундаа болон мансууруулах бодисыг зарах, хэрэглэх бусдад уруу татагдах, аюултай нөхцөл байдлаас зайлсхийж сурах, зэрэгт хяналтыг сайжруулах, үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагааг нэгтгэх зэрэг болно.
Нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад эцэг эхийн зөвлөлийг байгуулж, Улаанбаатар хотын зүгээс гаргаж буй шийдвэр бүрийг НЭГДҮГЭЭРТ ХҮҮХДЭД чиглэсэн байлгахын төлөө анхаарахаа амлаж байна.
Зам, тээврийн салбарын амлалт:
Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 3.4.3 дахь заалтын хүрээнд ДЭМБ-тай хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтыг 6-14 насны хүүхдүүдэд зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх гарын авлага, материалыг хэвлүүлэх, аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрд сургагч багш бэлтгэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
“Хүүхдийн замын хөдөлгөөний танин мэдэхүйн талбай” төслийн хүрээнд “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын 4943 м2 талбайд “Авто зам, замын байгууламж бүхий хүүхдийн замын хөдөлгөөний танин мэдэхүйн талбай”-г байгуулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, бага, дунд ангийн сурагчид, цэцэрлэгийн өмнөх насны хүүхэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг олгох, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төрийн бус байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах. Тухайлбал: Лантуун дохио ТББ-тай хамтран ажиллахаар уулзалт зохион байгуулаад байна.
Байгууллагадаа хүүхдийн өрөө, өдөр өнжүүлэхтэй болох асуудлыг шийдэрлэнэ.
Барилга, хот байгуулалтын салбарын амлалт:
Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, зураг төсөлд магадлал хийхдээ хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглүүлж, орон сууц, гэр хороолол, гудамж талбайн дэд бүтэц, төлөвлөлтийг сайжруулж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөх;
Салбарын норм, нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулахдаа хүүхдийн эрхийг хангахад онцгойлон анхаарч, энэ талаар ажлын болон техникийн даалгаварт тусгайлан тусгах;
Барилга байгууламжийг барих, ашиглалтад оруулах явцад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх, тусгай шаардлагатай хүүхдийн нөхцөл шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, холбогдох норм, дүрмийг мөрдүүлэх;
Барилгын салбарт хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр харьяа байгууллага, салбарын аж ахуй нэгжүүд бодлогын баримт бичиг баталж, хэрэгжилтийг хангах;
Барилга, хот байгуулалтын яам болон харьяа байгууллагуудын эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүргэх.
Боловсролын салбарын амлалт:
Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийг жигд хангаж, ажиллаж амьдрахдаа зөв хандлагатай хүнийг бий болгоно.
Хүүхдийн боловсрол, хамгаалал, эрүүл мэнд, оролцоог эн тэнцүү авч үзэн тэдний оюун ухаан, бие бялдарын ялгаатай байдалд тохируулан хөгжүүлнэ
Багш, ажилчид хүүхдийн өмнө үүсч буй асуудал, бэрхшээлийг ажиглах, оношлон илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх чадвартай байх, түүнийхээ үр дүнг тооцох чадвартай байх зэрэг тасралтгүй үргэлжлэх үйл явцыг хэрэгжүүлэн ажиллана.
Гадаад харилцааны салбарын амлалт:
Хилийн чанадад монгол хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр:
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгөд хилийн чанадад эрх нь зөрчигдсөн, гэмт хэргийн хохирогч болсон Монгол Улсын иргэн 18 хүртэлх насны хүүхдэд зориулсан төсвийг суулгах;
Гадаад улсад байнга болон түр оршин сууж байгаа монгол иргэдэд зориулсан хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох контент бэлтгэх, түгээх;
Хилийн чанадад оршин сууж буй монгол хүүхэд болон олон соёлт иргэн үндэсний соёл, заншил, эх хэл, бичгээ сурахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр:
Хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг багшид тавих мэргэжлийн стандарт бий болгох, багшлах эрхийг баталгаажуулах хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох;
Монгол хэлний түвшнийг тодорхойлох стандартыг бий болгох;
Онлайн монгол хэл, бичгийн шаталсан сургалтыг бодлогоор дэмжих, сурах бичгийг онлайн хэлбэрт шилжүүлэх;
Хилийн чанадад монгол хэл, соёл заах орчныг бүрдүүлж, монгол иргэд олноор суурьшиж буй улсуудад монголын соёл, сургалтын төв байгуулах асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх. Чингэхдээ энэ чиглэлээрх санал, санаачилгыг шинэ түвшинд гаргаж, бодлого, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ, удирдлагын тогтолцоо, түншлэл гэсэн системтэй, тогтвортой явуулах. Энэ ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх;
Хилийн чанадад байгаа монгол хүүхэд, тэр дундаа сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан монгол хэл, ёс заншил, түүх, соёлын цахим нэвтрүүлэг, контент, хичээлийн хөтөлбөрийг төгөлдөржүүлэх, бэлтгэх, түгээх, хувийн хэвшилтэй хамтран ажиллах.
Говийн бүсийн аймгуудын амлалт:
Хүүхэд бүрт нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлэх, эрүүл аюулгүй цэвэр орчинд эсэн мэнд амьдрах, сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгохын төлөө хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй төлөвлөж, төсөвлөж, шийдвэрлэх
Хүүхдийн чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчний нөөцийг аймаг, сумдад хангалттай бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн, мэргэшүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулах бодлого, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах
Хүүхэд хохирсон гэмт хэргийг хууль, шүүхийн ажиллагаанд онцгойлон авч үзэж, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, дагнасан мөрдөгч, прокурор, шүүгчийг бодлогоор дэмжиж, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд чиглэсэн орон нутгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Түр хамгаалах байртай болох /Дундговь аймаг/
Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхэд хүүхдээ ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэн, хүүхэд хүүхдээсээ суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Цахим хэрэглээ, электрон тамхины талаар зохистой бодлого боловсруулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
Хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрүүл хооллолтын зөв дадал зуршил, олгох хичээлийн цагийг хөтөлбөрт оруулах, мэргэжлийн багш нарыг бэлтгэх
Говийн бүсийн ундны усны хатуулгийг багасгах эрүүл усаар хангах бодлогыг шат дараатай хэрэгжүүлэх зэргээр хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх суурь хүчин зүйлсийг анхаарах
Говийн бүсийн халуун хуурай, эрс ширүүн уур амьсгалд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багаас нь экологийн зөв боловсрол хүмүүжлийг олгох
Байгууллагуудад хүүхдийн өрөө тохижуулан бага насны хүүхдийг эрсдэлээс хамгаалах орчин нөхцлийг бүрдүүлж, залуу гэр бүлийг дэмжин ажиллах
Ажилтан албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж, 0-16 насны хүүхдийн төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох зохицуулалт хийх
Байгууллагууд хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, хүүхдээ сонсох өдрийг зохион байгуулж хэвших
Өсвөр үе хүүхэд, залуучуудын насны онцлогт тохирсон хүмүүжил, төлөвшил, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт нөлөөллийн ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх
Төрийн бус байгууллагуудыг хүүхэд хамгааллын сайн дурын ажилд оролцоход нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа хүүхдийн саналыг тусгаж ажиллана
Хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг ханган
ажиллахын тулд байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг нэмэгдүүлнэ
Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг хүрээнд дугуйлан секцийн тоог нэмэгдүүлэх, түүнд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бодлогоор дэмжин ажиллана
Байгууллагуудын хэрэгжүүлж буй сайн туршлагыг харилцан солилцох, олон нийтэд сурталчилан таниулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана
Газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлдэг иргэдийн хүүхдүүдэд зориулан богино хугацаатай өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулна
Эдийн засаг, хөгжлийн салбарын амлалт:
“Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг тусгах замаар хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана
Эрчим хүчний салбарын амлалт:
Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийн цахилгаан дулааны тоолуурыг шалгах, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэдэг ажилтнуудыг Хүүхдийн эрхийг хамгаалах болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллуулах;
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд 0-12 насны хүүхэдтэй эх/эцгийн ажлын цагийг тухайн үйлдвэр; компаниудын үйл ажиллагааны онцлогоос хамааруулан ажлын цагийг уян хатан болгох зохицуулалтыг салбарын болон байгууллагын холбогдох эрх зүйн актуудад тусгаж мөрдүүлэх
Хүүхдэд ээлтэй аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэглэгчийн эзэмшлийн гадна цахилгаан хангамжид үзлэг шалгалтыг салбарын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах;
Боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийг ахуйн цахилгаан хэрэгсэлтэй зөв харилцах, үүнээс учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах болон Эрчим хүч, шугам сүлжээ, инженерийн байгууламжийн аюул ослын талаарх мэдлэг олгох хичээлийг тусгах, сургалт, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол өгөх ажлыг эхлүүлэх;
Агаарын бохирдлыг бууруулах үүднээс бага оврын Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн хэрэглээг нэмэгдүүлэхэд төрийн бодлогоор дэмжих;
Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын дэргэд цэцэрлэг байгуулах асуудлыг төрийн бодлогоор тусгайлан дэмжих
Өндөр эрсдэлтэй хамгаалалтын зурвас зөрчсөн айл өрх, аж ахуй нэгжийн газрыг хураан авах, зөрчлийг арилгах талаар холбогдох байгууллагууд хамтран ажиллах зэрэг гарц шийдэл, зөвлөмжүүдийг гарган ажиллаж байна.
Хүүхдийн соёлын орчныг нэмэгдүүлнэ. Үүнд: Хүүхэд залуучуудын театрыг 2023 онд ашиглалтад оруулна. Мөн хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын санг орчин үеийн шаардлагад нийцүүлэн барих ажлыг 2023 онд эхлүүлнэ. Одоогийн байдлаар Чингис хаан музей, хүүхдийн үндэсний номын сан ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Соёл, урлагийн үйлчилгээг хүртэгч, оролцогч хүүхдийн тоог нэмэгдүүлнэ.
Үндэсний өв соёл шингэсэн цахим контентуудыг бүтээхэд бодлогоор дэмжинэ.
Хүүхэд хөгжлийн орон зайг бүхэлдээ монгол өв соёлын дархлааг олгох замаар гадны соёлын хүчтэй нөлөөллөөс хамгаалах бодлогыг баримтална.
Соёл, урлагийн үзвэр үйлчилгээний эхэнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн уриалгыг сануулсан уриалга хүргэж хэвшинэ.
Соёл, урлагийн үзвэр үйлчилгээний тасалбарын 1 хувийг хүүхэд, хөгжил, хамгаалалд зарцуулна
Цахим, хөгжлийн салбарын амлалт:
Цахим боловсролын үндэсний хөтөлбөрийг зохион байгуулна. Үндэсний хэмжээнд боловсролоос хоцрогдож буй хүүхэд, залуучуудад зориулан цахимаар боловсрол, мэдлэг олж авахаас гадна цахим орчинд өөрийгөө, хүүхдээ хамгаалах талаарх мэдээллийг системтэйгээр өгнө.
Цахим, хөгжлийн яам болон бусад салбарын хэмжээнд хүүхдээ сонсох аяныг тогтмол зохион байгуулж байна
Хүүхдийн насны ангиллын үндэсний стандартыг боловсруулж, цахим болон өргөн нэвтрүүлгийн орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах ажлыг зохион байгуулна.