УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Зам гүүрийн ХХ товчоон” гэх Хятад компанийн инженерийг зодсон талаар мэдээлэл гараад байна.Тус мэдээлэлд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн Ч-г ажил хэргийн шугамаар “Теди” төвийн урд талын оффистоо дуудан уулзахдаа "Маскаа тайлаагүй" гэх шалтгаанаар зодсон, орчуулагч нь болиулахыг оролдсон ч чадаагүй гэжээ. Улмаар БНХАУ-ын иргэн, инженер Ч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодруулахаар холбогдоход туслах нь түүний утсыг авч "Худлаа, худлаа" гэж хэлээд нэмэлт тайлбар өгөхөөс татгалзлаа. Харин ЦЕГ-аас тодруулахад "Цахим орчинд гарсан мэдээлэлд иргэн Д-г холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байна. Шалгалт хийж байх үед нарийн мэдээллийг өгөх боломжгүй" гэв.Мөн БНХАУ-ын иргэн Ч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан байж болзошгүй гэж зарим эх сурвалж мэдээлжээ.