Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр шинэ сонгогдсон гишүүдэд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгоно. Ерөнхийлөгч анхдугаар чуулганы товыг зарласнаар шинэ парламент анхдугаар чуулганаа хуралдуулах юм. Шинэ парламентын 76 гишүүний 25 нь эдийн засагч мэргэжилтэй байгаа бол долоо нь сэтгүүлч мэргэжилтэй байна. Харин хүний их эмч гурван хүн байна. Тодруулбал, АН-аас Төв аймагт нэр дэвшин сонгогдсон Ц.Туваан, МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Ж.Чинбүрэн, АН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшсэн Б.Бейсен нар хүний их эмч мэргэжилтэй. Харин МАН-аас Булган аймагт нэр дэвшсэн сонгогдсон Ц.Анандбазар, Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, Хэнтий аймгаас Л.Оюун-Эрдэнэ, Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг, СХД-ээс сонгогдсон Б.Жаргалмаа, ХУД-ээс сонгогдсон Д.Сарангэрэл нар сэтгүүлч мэргэжилтэй. Шинэ Их хурлын гишүүдийн мэргэжил: Эдийн засагч 25Хуульч, эрх зүйч 14Инженер 11Сэтгүүлч 7Багш 3Олон улсын харилцаа 3Улс төр судлаач 3Хүний их эмч 3 хүн байна.