Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Оргил сургууль хичээлийн үлгэр жишээ лабораторитой боллоо

Оргил сургууль хичээлийн үлгэр жишээ лабораторитой боллоо
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 6
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хими, биологийн онолын хичээлээ бодитоор турших, судлах боломж сургуульд болгонд байдаггүй. Тэгвэл орчин үеийн дэвшилтэт технологитой, хүүхдийн эрүүл аюулгүй орчныг бүрэн хангасан хими, биологийн лабораторийг “Оргил” сургууль байгуулжээ.
Математик, англи хэлний гүнгийрүүлсэн сургалттай “Оргил” сургууль үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн өнөөдөр тохиож байгаа юм байна. Энэхүү баярт өдрийг тохиолдуулан нэг ээлжиндээ 20 орчим сурагч зэрэг хичээллэх хими, биологийн лабораторио нээж байгаа аж.
Уг лабораторит сурагчид давсны хүчил, шүлт, хүчил саармагжуулах зэрэг хими, биологийн онолын хичээлийг бодитоор туршиж үзэх бүрэн боломжтой. Биологийн кабинетын хэсэгт элэг, зүрх, чих, уушиг, бөөр, араг яс, сарвуу зэрэг хүний бүхий л эд эрхтэнг байрлуулсан байна. Анагаахын сургуульд оюутнууд хүний бие дээр задлан хийдэг бол “Оргил” сургуулийн сурагчид макет дээр ажиллаж, бодит судалгаа хийх боломжтой болжээ.
Энэ талаар “Оргил” сургуулийн сурагч захирал Л.Эрдэнэчимэг “Манай сургууль чанартай сургалт, үйлчилгээг үзүүлэх зорилгыг тавьж, сургууль дээрээ иж бүрэн тохижилттой хими, биологийн лаборатори байгууллаа. Хими, физикийн хичээлүүд хүний амьдралд хамгийн ойр хичээл байдаг. Бид алхам тутамдаа химийн элементийг ашиглаж амьдарч байгаа. Тэрхүү химийн элементийг амьдалдаа яаж ашиглаж болохыг бодитоор сурах боломжтой. Лабораторит хичээллэх хүүхдийн аюулгүй байдлыг стандартын дагуу хангасан. Мөн химийн шүлт, хүчил, давс зэрэг химийн бодист тэсвэртэй, ямар нэг урвалд орохгүйгээс гадна хорт бодисыг сорж авах технологитой” хэмээн ярилаа.
 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн