Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Хүүхдийн ордноос Энхтайваны гүүр рүү зүүн эргэдэг боллоо

Хүүхдийн ордноос Энхтайваны гүүр рүү зүүн эргэдэг боллоо
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 1
Хүүхдийн ордноос зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой болжээ. Мөн уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулсан байна.
Хүүхдийн ордноос зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэдэг болсноор Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм байна.
Өмнө нь Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон.
Мөн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчилсөн билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн