Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад: “Сүүлийн нэг жилд мах, нарийн ногоо, өндөгний үнэ хамгийн өндөр өссөн. Өндөгний үнэ сүүлийн өдрүүдэд өссөн нь ОХУ-д улаан өндөгний баяр тохиож, өндөгний импорт тасалдсантай холбоотой. БНХАУ-аас ирэх импортын урсгал мөн тасалдсан нь нарийн ногооны үнэ өсөх шалтгаан болсон. Үндсэндээ хоёр хөрштэй хийх худалдаа саарсан, тээврийн зардал өссөн зэрэг шалтгаанаас болж импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Харин 67 сая малтай Монгол Улсад махны үнэ ийм өндөр байгаа нь зохицуулалт байхгүй байгааг илтгэнэ” гэсэн юм.