Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Улсын Арслан П.Бүрэнтөгс түрүүлж улсын Аварга боллоо

Улсын Арслан П.Бүрэнтөгс түрүүлж улсын Аварга боллоо
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 12
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дууслаа. Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглосон. Үүнээс гурван Харцага, зургаан Начин цолтон төрсөн юм. Харин Улсын Аварга Н.Батсуурь, улсын Арслан П.Бүрэнтөгс нар үзүүр түрүү булаалдаснаас улсын Арслан П.Бүрэнтөгс ес даван түрүүлж улсын Аваргын болзол хангалаа.
Улсын Харцага цолтнууд: 
  1. Ц.Одбаяр-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяа, Алдар спорт, Говийн хүчтэн дэвжээний бөх
  2. Б.Бат-Орших-Баянхонгор аймгийн Богд сумын харьяа, Хилчин спорт хороо, Хонгор нутаг дэвжээний бөх
  3. Б.Зоригтбаатар-Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяа, Алдар спорт хороо, Билэг дэвжээний бөх
Улсын Начин цолтнууд: 
  1. Х.Цогтгэрэл-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат 
  2. Ц.Мөнхбаяр-Увс аймгийн Тэс сумын бөх аймгийн арслан
  3. Т.Дүгэрдорж-Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн харцага
  4. Д.Хүдэрбулга-Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Чөлөөт бөхийн ОУХМ
  5. Н.Мустафа-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат
  6. Ш.Пүрэвгарьд-Аймгийн арслан
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн