Нийтийн тээврийн үнэ энэ сарын 24-нөөс 100-600 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, хот доторх чиглэлд нийтийн тээврийн автобусны үнэ нэг талдаа 500 төгрөгөөр зорчдог байсан бол 600-1200 төгрөг болсон байна.Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компаниас тодруулахад “Автобусны үнэд өөрчлөлт орсон нь үнэн. Тухайлбал, холын чиглэлийн автобуснууд болох “Шарга Морьт”, “Налайх”, Зуслангийн чиглэлүүдийн автобусанд дамжиж суухад чиглэлээсээ хамаарч 600, 700, 800, 900, 1100, 1200 төгрөг төлж байгаа. Улаанбаатар хотын хувьд нийтийн тээврийн автобус 79 чиглэлд үйлчилж байгаа юм. Гэхдээ нийтийн тээврийн хүрэлцээ, багтааж муу байгаагаас иргэд удаан хүлээх, байнга чихцэлдэж явах зэрэг хүндрэлүүд байсаар байгаа. Гэтэл эдгээр хүндрэлийг шийдэхээс урьдаж нийтийн тээврийн үнэд өөрчлөлт оруулж байгаа бололтой.