УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт хуралдах байсан боловч хойшиллоо. Учир нь УИХ-ын дарга ЖДҮХС-гаас зээл авсан зургаан гишүүний асуудлыг Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх ёстой гэж үзсэн учраас чуулганы хуралдааныг түр хойшлууллаа. Ёс зүйн дэд хороо “ЖДҮ”-чин гишүүдийн асуудлаар хуралдаж, шийдвэр гаргасны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуваарийн дагуу хуралдах юм байна.
Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ЖДҮХС-гаас зээл авсан зургаан гишүүнийг санал хураалтад оролцуулах ёсгүй гэсэн шаардлагыг МАН-ын бүлгийн зарим гишүүд тавиад байгаа билээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг "60 тэрбум"-ын асуудлаар Ёс зүйн дэд хороонд өгөх гэсэн боловч дэд хорооны дарга хүсэлтийг С.Бямбацогт хүлээж авсангүй.
Дашрамд дурдахад, өчигдөр АТГ болон прокурорын байгууллагын удирдлагууд ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор шалгаж байгаа албан тушаалтнуудын мэдээллийг Аюулгүй байдал гадаад бодлогын хороонд хаалттай өгсөн билээ.