Open iToim app
Улс төр | 1 мин уншина

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 2
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдана. Мөн 14.00 цагт Ёс зүйн дэд хороо хуралдах юм байна.  Ёс зүйн дэд хороог өмнө нь хэд хэдэн удаа зарласан ч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй билээ. 
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.
3.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас Г танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Бусад
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн