Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдсэн тул эцэг эхчүүдийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.
Менингококкын менингит өвчнийг бид цахилгаан менингит өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хугацаанд хүндэрдэг. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурах, бөөлжих, ядарч сульдах, цусархаг тууралт гарах, дагз нь хөших, хурц гэрэл, дуу чимээнээс цочромтгой болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.
Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах анхааруулгыг хүргэж байна.
-Хамар хоолойн цочмог архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх.
-Өглөө боссоны дараа орой унтахын өмнө бүлээн ус, нимбэг, сармис, царвангийн уусмалын аль нэгээр нь хоолойгоо тогтмол зайлах.
-Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах.
-Өрөө тасалгааг тогтмол агааржуулах.
-Улиралдаа тохируулан дулаан хувцаслах.