Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/ 2019 оныг “Олон Улсын Химийн Үелэх Системийн жил” болгохоор шийдвэрлэжээ. Учир нь энэ жил Олон Улсын Цэвэр ба Хэрэглээний Химийн Холбооны зуун жилийн ой тохиож байгаа юм. Тус ойг зохион байгуулах хорооныхон “Химийн элементүүдийн үечилсэн хүснэгт нь шинжлэх ухааны хамгийн чухал ололтуудын нэг бөгөөд химийн, төдийгүй физик, биологийн шинж чанарыг агуулдаг” гэсэн юм.
Шинжлэх ухаан бол туршилтын үр дүн, онол хоорондын харилцан хамаарлын тухай юм. Мөн шинжлэх ухаан нь туршиж үзэх боломжтой таамаглал гаргахад үндэслэдэг. Химийн үелэх систем нь эрдэмтдийн нээн илрүүлсэн бүх элементүүдийг өөртөө агуулсан байдаг бөгөөд тэдний шинж чанар, хоорондын харилцан хамаарлыг харуулдаг. Оросын химич Дмитрий Менделеев анх 1862 онд химийн үелэх системийг бүтээхдээ хожим нээн илрүүлэх химийн элементүүдэд зориулан тэднийг байршуулах хоосон зай үлдээсэн юм. Тэрээр эдгээр илрээгүй элементүүдийн шинж чанарыг таамаглаж, таамаглалын шинжлэх ухааны салбарыг мөн хөгжүүлж байсан юм. Хожим нь үелэх системийн бүтцийг Квант механикийн тусламжтай бүрэн ойлгосон юм. Үелэх систем нь маш нарын төвөгтэй цөмийн нуклеозинтезийн үйл явцын гинжин хэлхээ юм.
Ихэнх хүмүүсийн хувьд Менделеевийн үелэх систем гэдэг сургуулийн анги танхимд томоор хэвлэж өлгөсөн юу нь мэдэгдэхгүй баахан үсэг, тоо бичсэн ханын самбар төдий зүйл байх. Харин эрдэмтдийн хувьд энэ бол шинжлэх ухааны ариун библи нь юм.