Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Ё.Баатарбилэг: ЭЕШ хойшлохгүй, бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-нд хаана

Ё.Баатарбилэг: ЭЕШ хойшлохгүй, бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-нд хаана
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 3
БСШУСЯ-аас ЭЕШ-тай холбоотой мэдээллүүдийг өглөө. Дэлхийн хэмжээнд 188 орон үндэсний хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгээ бүрэн хаажээ. Манай улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш 10-11 долоо хоногийн хичээл тасалдсан байна.
          Хөл хорио сунгагдвал ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлага өгөх боломжит хувилбарыг судална
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Нийтдээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл 52210 минутын теле хичээлийг хүргэнэ. Теле хичээлээр дамжаад эцэг, эх, хүүхдийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Өмнө нь эцэг эхчүүд зайнаас оролцдог байсан бол одоо хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж байна. ЭЕШ-ын тов гарчихсан, одоогоор хойшлуулахгүй гэж үзэж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээр цуцлагдах эсэхийг мэдэхгүй байна. Халдварын тархалт улам бүр нэмэгдэж байна. Тавдугаар сард хичээллэх эсэхийг энэ сарын 20-ноос хойш шийднэ. Ямартай ч хөл хорио цуцлагдаж, хичээл эхэлвэл хичээлүүдээ нөхчих боломжтой. Хэрвээ сунгагдахаар бол 12 дугаар ангийнхаа хүүхдүүдэд зорилусан ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлага өгүүлэх боломжит хувилбарыг судалж байна. Улсын хэмжээнд ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг тараахаар бэлдчихсэн байгаа. Үүнд, ЭЕШ-д зорилусан теле хичээл, ЭЕШ-ын журам, зөвлөгөө, гарын авлага, жишиг даалгаврууд багтсан. Мөн “Цахим зөвлөх” портал сайтыг ажиллуулж байна. Энд ЭЕШ-тай холбоотой бүх мэдээлэл байгаа.
undefined
Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ: 2019-2020 оны хичээлийн жил ерөнхий боловсролын 590 сургуульд 12 дугаар ангийн 28567 хүүхэд суралцаж байна. Одоогийн байдлаар 16911 суралцагч ЭЕШ-ын бүртгэлд хамрагдсан байна. Бид бүхэн ЭШЕ-ыг долдугаар сарын 2-5-ны хооронл зохион байгуулахаар болсон. Хугацааг хойшлуулахгүй. Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусахаар байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн бүртгэлийн явц тааруу байна. ЭЕШ болон ЭЕШ-ийн бүртгэл хойшилж магадгүй гэсэн хүлээлттэй хүүхдүүд  бүртгүүлж амжаагүй байгаа бол түргэн бүртгүүлээрэй гэж зөвлөе. Бүртгэл хугацаандаа хаана. Ингэж хааж байгаа нь шалгалтад бүртгүүлэгч бүртээ тулж ажиллах бэлтгэлийг хангах гэж байна. Танхимын хичээл орох боломжгүй болвол бид бүхэн бүртгүүлэгчиддээ яаж хүрч ажиллах вэ гэдэг дээр ажиллаж байна.
undefined
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: Цаашлаад хөл хорио сунгагдахаар болж 12 дугаар ангийнханд тусгай горимоор давтлага өгөх болвол нэг ангид 15-аас дээш хүүхэд оруулж, бүлэг дүүргэлт хийхгүй. Хоорондын зай, багшийн тусламж ямар байх вэ гэдгийг маш нарийвчлалтайгаар гаргаж байна. ЭЕШ-аар 12 жилийн хугацаанд юу сурснаа шалгуулдаг. Зөвхөн 12 дугаар ангийн агуулгаар шалгалт авдаггүй. Тиймээс теле хичээл, зайны сургалтуудад өмнөх агуулгуудаа бататгах, сэргээн санах боломжийг бүрдүүлсэн.
-Хувийн сургуулиуд бүтэн жилийн төлбөрөө төлчихсөн байдаг. Үүнийг буцаан олгох уу?
-Явуулж буй теле хичээлүүд БСШУС-ын сайдын баталсан сургалтын хөтөлбөр юм. Хувийн хэвшлийн сургуулиуд эцэг, эхчүүдээс төлбөр аваад нэмэлт агуулгуудыг хэрэгжүүлдэг. Үүний төлөө төлбөр авдаг. Тиймээс хувийн сургуулиуд теле хичээлийн зэрэгцээ нэмэлт цахим хичээлүүдийг явуулж байгаа. Үнэхээр тэр сургуулийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа, зөвхөн теле хичээл явуулж байгаа бол тухайн сургууль, эцэг эхтэй байгуулсан гэрээний дагуу зохицуулагдана. Бид шууд төлбөр рүү орох боломж байхгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн