Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор 213 оронд хоёр сая гаруй хүн коронавирусээр өвчилж хагас сая хүн эдгэж гарсан. АНУ, Итали, Герман, Турк улсад өвчлөл голомтлон гарч байна. БНХАУ-д 24 цагийн дотор 34 хүн шинээр бүртгэгдсэн байна. Энэ хүмүүс гадаадад зорчоод ирсэн байна. ОХУ-д өвчлөл тархалт өндөр байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 3388 хүн өвчилж 28 хүн нас барсан байна. 18-45 насны хүмүүс өвчлөх хандлага ажиглагдаж байна. Гэрийн дэглэмд байсан 200 хүнийг эмнэлэгт шилжүүлсэн байна. Орост 50 хувь нь шинж тэмдэггүй байна гэж шуурхай штабаас мэдээллээ. Тиймээс ОХУ-д амьсгалын аппарат шаардлагатай байна. Өдөрт 100 аппарат үйлдвэрлэж байна. З
Манай улсын хувьд 1669 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Үүний 33 жирэмсэн, 30 хүүхэд байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 15-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д болон нийт Монгол Улсын хэмжээнд коронавирус ийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч мэргэжилтэн, тээврийн жолооч гээд 44 хүн, тандалтын зорилгоор 25 хүнд шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй.
ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингээд Монгол Улсын хэмжээнд батлагдсан 31 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс таван хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 245 хүн эмчилгээ, хяналт хийгдэж байна.
“Сонгдо” эмнэлгийн хоёр тохиолдолд эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг биет илрээгүй. Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвдөөгүй гэсэн үг. Харин ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэсэн таван хүнд мөн эсрэг биет илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илэрсэн. Эсрэг бие гэдэг нь хүний биед гаднаас вирус орж ирэхэд тухайн бактери, нянтай тэмцэж чадах, таних эсрэг бие үүсдэг. Нэг үгээр бол, тухайн хүнд коронавирусийг таних дархлаа тогтож байна гэсэн үг. Эдгээд гарсан өвчтөнүүддээ дахин шинжилгээ хийхэд эсрэг биет илэрсэн учраас шинэ вирусийн эсрэг бүгдийг нь тэмдэглэж, үргэлжлэн хянаж, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж байна” гэлээ.
Мөн тэрээр “Эсрэг бие гэдэг бол хүний биед гаднын биет буюу вирус орж ирэхэд хүний дархлалын систем тэмцдэг арми ажиллаж эхэлж байна гэсэн үг. Энэ бол дархлалын систем. Энэ дотор өвөрмөц бие буюу эсрэг бие гэж үүсдэг. Жишээлбэл, “COVID-19” гэж вирус хүний бие рүү ороход эхлээд танихгүй боловч хүний биед орж ирэхэд түүний эсрэг тэмцэж чаддаг эсрэг бие гэж байдаг. Тэр нь хүний биед үүсдэг. Энэ бол хүний дархлалын систем ямар хүчтэй, зохион байгуулалттай ажилладгийн нэг жишээ бол энэ. Энэ эсрэг бие үүссэн байгаа нь тухай хүн энэ вирусээр өвдсөн гэдэг тамга тавиад үлдээж байгаа гэсэн үг. Таван хүнийг эдгээд, вирусийг нь арилгачихлаа. Эсрэг биет бол вирус бус вирустэй тэмцдэг хүний дархлалын нэг арми гэсэн үг. Эсрэг биет илэрсэн бол энэ өвчнөөр дахиж өвддөггүй. Гэхдээ шинэ вирус учраас дэлхий дахинд судалж байна. Энэ эсрэг биеийг бид хянаж, судлах ёстой. Манайхаас эдгээд гарсан таван хүний цусанд эсрэг бие байна.
Хүний биед вирус орж ирлээ гэхэд вирусийн эсрэг, эсрэг биет хүний биед үүсч тэр вирусийг таниад бариад авдаг. "Сонгдо"гийн хоёр тохиолдол дээр эсрэг биеийг хоёр төрлийн оношлуураар үзсэн. Энд эсрэг биет илрээгүй. Тэгэхээр энэ хоёр хүн коронавирусээр өвдөөгүй гэдгийг батлаж байгаа юм" гэлээ.