Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Өвлийн наадмаар цана, нохой чаргаар гулгавал 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Өвлийн наадмаар цана, нохой чаргаар гулгавал 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 24
Жил бүр хаврын эхэнд сард Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатар өвлийн наадам”-ыг хоёрдугаа сарын 03, 04-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн аялал жуучлалын газраас бэлтгэлээ.
Наадмын үеэр зохион байгуулагддаг арга хэмжээ нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд уламжлалт арга хэмжээний хэсэгт үндэсний урлагийн тоглолт, загварын үзүүлбэр, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогч жуулчдын тэмцээн, гадаадын жуулчдын дунд зохиогдох мөсөн сурын харвааны тэмцээн явагдана. Түүнчлэн, Монголын үндэсний онцлогтой тоглоом наадгайн үзэсгэлэн худалдаа явагддаг бол орчин үеийн хэсэгт уран гулгалт, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, нохойтой чарганы уралдаан, мөсөн хананд авирах тэмцээн, өвлийн дугуйн уралдаан зэрэг арга хэмжээ зохиогддог.
Тэгвэл энэ жилийн “Улаанбаатар өвлийн наадам”-ыг хуучин зохион байгуулж ирсэн арга хэмжээнүүдийг өргөжүүлэн олон улсын хэмжээнд зохион байгуулж, ОХУ, БНХАУ-аас сурын тамирчид оролцож байгаагаараа илүү онцлог болох аж. Харин арга хэмжээний хувьд мөсөн шатар, дөрвөн дугуйт мотоциклийн парад, гэр бүл, хүүхдийн дунд зохиогдох буухиа болон олс таталтын тэмцээн, үндэсний өвлийн хувцастай хороо, гадаад оролцогчийн шалгарлуулалт явагдахаас гадна Сур харваа, мөсөн шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, рагбиг, снөүбоардын нийслэлийн аварга шалгаруулах зэрэг томоохон тэмцээн зохион байгуулагдах юм байна. Энэ үер цана, нохой чарга, тэшүүр, амьтадтай зураг авахуулах, халуун хоол зэрэг үйлчилгээнд 50 хувь хөнгөлөлт үзүүлнэ.
Мөн гэр бүлээрээ оролцох боломжтой тэмцээнүүдийг давхар зохион байгуулахаас гадна  3.5 метрийн тогоонд цуйван хийж, амталгаа явагдах юм байна.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд

  • Урлагийн тоглолт
  • Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Рагбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
  • Цанын сонирхогчийн тэмцээн
  • Тэшүүрийн үзүүлбэр
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Өвлийн дугуйны үйлчилгээ
  • Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
  • Параглайдингийн үзүүлбэр
  • Олс таталтын тэмцээн
  • Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт
 
undefined
“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ-2018”
арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр  2018 оны 02 дугаар сарын 03,04-ний өдрийн 11.00-17.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно
2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хөтөлбөр
Цаг
Болох арга хэмжээ
 
12.00-12.05
 
Нээлт
/Хөтлөгч нээнэ. Нээлтэд албаны төлөөлөл, гадаадын зочид, өвлийн спортын бүх холбоод, тамирчид, иргэд хүрэлцэн ирсэн байна/
 
12.05-12.10
Урлагын тоглолт
/Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/
 
12.10-12.15
 “Улаанбаатарын өвлийн наадам-2018” арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэлнэ
 
12.15-12.25
Гадаадын төлөөлөгчид үг хэлнэ
/ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид/
12.25-12.35
Урлагийн тоглолт /Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/
 
12.35-12.55
“Амин тоонто” төрийн бус байгууллага иргэдтэй хамт ёохор хатирах
 
12.55-13.10
Үндэсний хувцастай иргэдийн шалгаруулалт, шагнал гардуулах
 
13.10-13.20
Хоолны шоу үзүүлбэр /Цуйван сэгсрэх/
 
Тусгай талбайнуудад зохион байгуулагдах арга хэмжээ
/Сонирхогчийн тэмцээний шагналуудыг тэмцээн зохион байгуулсан талбайд тухай бүрт гардуулна/
11.00-17.00
-Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
-Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
-Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
-Снөүбоардын үзүүлбэр, тэмцээн
-Гэр бүлийн буухиа тэмцээн
-Олс таталтын тэмцээн
-Цанын сонирхогчийн тэмцээн
-Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн 
-Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
Үзүүлбэр, үйлчилгээ
-Тэшүүрийн үзүүлбэр
-Параглайдингийн үзүүлбэр
-Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
-Нохой чарганы үйлчилгээ
-Өвлийн дугуйны үйлчилгээ
-Амьтадтай зураг авахуулах үйлчилгээ
-Халуун хоол ундааны үйлчилгээ
2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хөтөлбөр
12.00-12.05
Нээлт /Хөтлөгч нээнэ/  
 
12.05-12.10
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх үг хэлнэ
 
12.05-12.10
Урлагын тоглолт /Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/
 
12.15.12.45
Хороодын үндэсний хувцастай иргэдийн парад
 
12.45-13.00
Урлагын тоглолт /Улаанбаатар чуулгын уран бүтээлчид/
 
13.00-13.10
Хороод болон үндэсний хувцастай иргэдийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол
Тусгай талбайнуудад зохион байгуулагдах арга хэмжээ
/Сонирхогчийн тэмцээний шагналуудыг тэмцээн зохион байгуулсан талбайд тухай бүрт нь гардуулна/
11.00-16.30
 
 
-Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
-Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
-Регбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
-Снөүбоардын үзүүлбэр, тэмцээн
-Гэр бүлийн буухиа тэмцээн
-Олс таталтын тэмцээн
-Цанын сонирхогчийн тэмцээн
-Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн 
-Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
Үзүүлбэр, үйлчилгээ
-Тэшүүрийн үзүүлбэр
-Параглайдингийн үзүүлбэр
-Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
-Нохой чарганы үйлчилгээ
-Өвлийн дугуйны үйлчилгээ
-Амьтадтай зураг авахуулах үйлчилгээ
-Халуун хоол ундааны үйлчилгээ
16.00-16.30
Шатрын тэмцээний финалын тоглолт /Хамгийн том шатрын хөлөг дээр зохион байгуулагдана/
16.30-17.00
Шагнал гардуулах ёслол
-Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээний аварга
 
-Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга
 
-Регбигийн Улаанбаатарын цомын аварга шалгаруулах тэмцээний аварга
 
-Шатрын тэмцээний аварга
 
                                               
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн