Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Орос, Хятадыг холбосон хамгийн урт хийн хоолой ашиглалтад ороход бэлэн болжээ

Орос, Хятадыг холбосон хамгийн урт хийн хоолой ашиглалтад ороход бэлэн болжээ
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 13
ОХУ-ын томоохон байгалийн хийн олборлогч “Газпром” компани тун удахгүй Сибирийн газар нугтаар дайрч, БНХАУ-д хүрэх цоо шинэ хийн хоолойг ашиглалтад оруулахад бэлэн болсноо Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зарлажээ.
“Газпром” компанийн захирал, Виталий Маркеловын “Бид одоо 40 км орчим уртай хоолойг гагнах л үлдсэн хэмээн өгүүлжээ. Харин компаниас  төслийн гүйцэтгэлийн тухай “Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Якутаас Орос-Хятадын хил хүртэлх 2000 километр хийх хоолойг байгуулаад байна” хэмээн мэдээлжээ. Энэ нь  зураг төсөл дээр дүрслэгдсэн хоолойн 93 хувь аж.
“Газпром” компани, Хятадын Үндэсний Газрын Тосны Корпораци (CNPC)-ийн хооронд Зүүн бүсийн байгалийн хийн хоолойн хангамжийн гэрээг 2014 онд хэлэлцэж баталсан юм. Гэрээ 30 жилийн хугацаатай бөгөөд ОХУ-аас БНХАУ руу жилд 38 тэрбум куб метр байгалийн хий экспортлох юм. Хий хоолой ашиглалтад орж, гэрээ 2019 оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байна.
Тус хоолойн ажил тийм ч амар байгаагүй бөгөөд Сибирийн уулархаг нутгаар байгалийн хийг дамжуулахаар олон зуун хүн, хүйтнийг ажрахгүй ажилласан байна. Энэхүү төсөл нь тун удахгүй дэлхийн хамгийн урт хийн хоолойн нэг болох юм. Хоолой ашиглалтад орсноор ОХУ-аас зөвхөн БНХАУ-д бус ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт байгалийн хийн  түгээлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Уг төсөл нь ОХУ-ын байгалийн хийн дамжуулах системдээ ЗХУ задран унаснаас хойш оруулж буй хамгийн том  хөрөнгө орлуулалт бүхий хамтарсан төсөл бөгөөд нийт 400 тэрбум ам.долларын өртгөөр босож байгаа аж. 
Энэ нь ОХУ-ын БНХАУ-тай хийж буй түлш, байгалийн хийн цор ганц төсөл биш бөгөөд ОХУ-ын хийн үйлдвэрлэгч Новатек нь мөн CNPC-тай хамтран Оросын тэргүүлэгч эрчим хүчний "Yamal LNG" төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд түүхэн дэх хамгийн оргил үедээ хүрээд байгаа бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн форумын нээлтийн үгийг хэлэхдээ БНХАУ-ОХУ хоёр улсын харилцааг онцлон, “итгэлт түншүүд” мөн, БНХАУ нь уг форумд ирсэн хамгийн нөлөө бүхий төлөөлөгч гэж хэлсэн байна. Тэрээр “БНХАУ бол манай улсын дорнын орнуудтай худалдаа хийх, хамтын ажиллагааны гүүр, итгэлт түнш билээ. Хоёр улсын худалдааны ашиг өнгөрсөн онд 87 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ онд бид энэхүү тоог 100 тэрбум болгож чадна гэж итгэж байна” гэсэн юм.
Эх сурвалж:  FT, RT, Tass
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн